Боловсролын сайд П.Наранбаяр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуульд ажиллалаа

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
80
legacy:naranbayar/Наранбаяр.jpg

Боловсролын сайд П.Наранбаяр Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуульд ажиллалаа. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо нь 10 мянга гаруй хүн амтай, үүний 4000 орчим нь хүүхэд боловч төрийн өмчийн сургуульгүй. Иймд “Эрин эверест интернэшнл” сургуулийн удирдлагатай хэлэлцээр хийж, тус сургуулийг бүх тоног төхөөрөмж, ширээ сандал, гадаа талбайн хамт төрд худалдан авч, төрийн өмчийн сургууль болгох ажил эхлэхээр болов. “Эрин эверест интернэшнл” сургууль нь хөлбөмбөгийн 1700 м.кв гадаа талбай, нийт 10,200 м.кв шалны талбайтай, 2019 онд ашиглалтад орсон, нэг ээлждээ 960 хүүхдийн суудалтай. Энэхүү худалдан авалтыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг санаачилж, төрийн өмчийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэмжин ажиллаж, санхүүгийн түрээс хэлбэрээр төрд сургууль худалдан авах ажиллагаанд Сангийн яамны зүгээс дэмжлэг үзүүлж байна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Боловсролын сайд бол ёстой ажлаа мэддэг мундаг хүн болсон янзын бүрийн худлаа атаархсан хүмүүс их бна

  • Э
    Эгэл ард

    Бас дүүрэг сум бүр гадаадын олон сүм шашны том том барилга их байгаа....харин сургууль цэцэрлэг дутаж байна шүү дээ Монголчуудын ирээдүй харанхуй бүдүүлэг байдлыг давах нь илүү байх ёстой шүү дээ.... эхлээд бүх юмны өмнө шүү

  • З
    Зочин

    Хүннү Хурдын Сургуулийг улсын Сургууль болгооч мөн Хүннү палас Хотхон энэ хотхонууд УБ ын хамгийн Их хүн ам олон хүүхэдтэй Арал дэндэж бн сургуульгүй... Чойроос сайдад хэлмээр бн...

  • З
    Зочин

    Зөв арга хэмжээ авчээ.

  • Б
    Багшир

    Олон хүүхдийн хувь заяа багш нарын ажлын ачааллыг шийдэх зөв алхам гэж үзэж бн. Ялангуяа зориулалт нь сургууль байгаа.

  • З
    Зочин

    Чи бол хөдөлмөр шулаач хулгайч чам шиг хужаа боловсролын сайд хийхгүй шүү

  • З
    Зочин

    Хураамж наранбаяраа чи тэтгэвэрт гарчихаад аж иллаж байгаа багш нарт яагаад олигтой цалин өгөхгүй байгаа юм бэ

  • И
    Иргэн

    Наранбаяр чи бол толгой чинь хүрэхгүй зүгээр зайл үгүй бол....