СУРВАЛЖИЛГА: Цагаан сар дөхөж тэтгэврийн зээл сурагласан ахмадуудад 8.5-10 сая хүртэл төгрөг банкнаас олгох боломжтой гэв

Нийгэм
Delgertsetseg
Унших: 6 мин 2 сек
770
legacy:tetgewriin zeel/67.png

“Цагаан сараар баярынхаа бэлтгэлийг базаах санаатай зээл нэмж авахаар банк ортол ямар ч боломжгүй гэж хариу хэлсэн. Энэ жил баяр тэмдэглэхгүй. Гэхдээ л айл байна даа тавгийн идээ засна даа ” гэж 60 настай иргэн В.Удвал хэлэв.

Түүний хувьд хувь тэнцүүлснээр сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Өнгөрсөн жил цагаан сарын баярын өмнөхөн 2 сая төгрөгийн зээл авч байжээ. Энэ зээл нь одоо дуусаагүй тул дахин зээл олгох боломжгүй гэж банк татгалзсан байна. Тэрбээр “Айл байна даа, тавгийн идээ, шүүсгүй сууна гэж юу байх вэ гээд л тэтгэврээ барьцаалаад өнгөрсөн жил зээл авсан. Тухайн үедээ ч банкнаас өгч байгаа мөнгийг баярлаад дуугүй авахаас яах билээ. Дараа нь төлж л байгаа юм” гэв. Түүнээс тэтгэврийн зээл нь цагаан сарын баярын бэлтгэлээ базаахад хүрсэн эсэхийг нь лавлахад “Яаж хүрэх билээ. 4 сая төгрөг багаддаг болсон. Унтаад сэрэхэд л юмны үнэ өсч байна. Өнгөрсөн жил тэтгэврийн зээл дээр хүүхдүүд, ах дүү нараас хэдэн төгрөг нэмэрлэж байж цагаан сараа хийсэн ” гэсэн юм.

В.Удвал гуай хэрэв цагаан сарын төсөв нь сайн бол гарын бэлгэнд мөнгө өгч тааруухан бол оймс өгөхөөс өөр сонголт байдаггүй гэж байлаа. Энэ жилийн цагаан сараар банкнаас зээл гараагүй ч байгаа мөнгөндөө тааруулаад хэдэн оймс ч болтугай зэхнэ гэж байсан юм. Түүний хувьд ажил хийе гэхэд тохирсон ажил байхгүй, аль эсвэл барилгын засал чимэглэлээр ажиллахад бие нь дийлдэггүй болохыг ч бас учирласан. Тэрбээр “Ахмадуудад ажил олдохгүй ямар ч мөнгөгүй амьдрахад хүнд л байна даа. Хэдий хүүхдүүд ажил хийж хэрэггүй гэртээ л бай гэж хэлдэг ч хүн өөрөө ажил төрөлтэй бол хэчнээн сайхан билээ. Ядахдаа шал угаагаад цалин авдаг бол цагаан сарын баяртаа ч санаа зовох нь бага шүү дээ” гэсэн юм.

АРИЛЖААНЫ БАНКУУД ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ДУНД ХҮҮ НЬ 15.6 ХУВЬТАЙ БАЙНА

legacy:bank/6b89fd03-f3d5-45cc-9f64-b4ac276e33db-1.jpg

Энэ жилийн хувьд уламжлалт цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд болно. Хэдий хожуу болж байгаа ч ахмадууд аль хэзээний л баярын бэлтгэлдээ санаагаа чилээж хэдэн төгрөгийн эрэлд гарч эхэлжээ. Тэдний орлогын гол эх үүсвэр тэтгэвэр. Тиймээс зээлтэй нь дахин зээл сураглаж, зээлгүй нь тэтгэврээ барьцаалж байдгаа бардаг нь нууц биш. Арилжааны банкуудаар орвол ихэнх нь цахимаар зээл олгож байгааг хэллээ.

ХААНБАНК ЦАХИМААР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА

Тухайлбал, хамгийн олон хэрэглэгчтэй гэгдэх Хаанбанк цахимаар болон КИОСК машинаар зээлээ судлуулж авах боломжтой гэдгийг зээлийн эдийн засагчид нь хэлж байлаа. Энэ талаар “Манай банкнаас тэтгэвэр авдаг бол жилийн хугацаатай 15.6 хувийн хүүтэй, сарын 1.3 хувийн хүүтэй зээл 12 сараар олгож байгаа. КИОСК болон интернет банкаар авах боломжтой. Заавал банкан дээр ирэх шаардлагагүй” гэж байлаа.

ТӨРИЙН БАНК БИЕЧЛЭН ОЧИЖ ЗЭЭЛ АВНА

Дараа нь Төрийн банкаар орвол “Тэтгэврийн зээл хэвийн олгож байна” гэв. Энэ талаар лавлавал “ Манай банкаар тэтгэвэр авдаг бол жилийн 16.8 хувийн хүүтэй 12 сараар зээл олгож байна. Зээл авахаар бол өдөртөө гарна. Харин цагаан сар дөхвөл ачаалал ихэснэ” гэв. Жишээ нь, нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг бол 10 сая хүртэл төгрөгийн зээл гарах боломжтой гэж эдийн засагч нь хэлсэн юм. Гэхдээ ахмадууд заавал биечлэн ирж зээл авах бөгөөд өмнөөс нь ах дүү нар болон хүүхдүүд нь зээл авах боломжгүй гэдгийг сануулж байлаа.

ГОЛОМТ БАНК ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТҮР ОЛГОХГҮЙ БАЙНА

Харин Голомт банк одоогоор тэтгэврийн зээл олгохгүй байгаа аж. Энэ талаар “Оны өмнө бүх банк зээл олгохгүй зогсоосон. Зарим банк зээл олгож эхэлсэн. Манай банк одоогоор зээл олгохгүй. Зээл олголт нээгдсэн эсэхийг долоо хоног тутамдаа лавлахаас асууж болно” гэлээ. Харин цагаан сарын баяр дөхөөд ачаалал ихсэх, зээл олгохгүй удаашрах зэрэг асуудал бага болохыг зээлийн эдийн засагч нь хэлсэн юм. Тухайлбал, дунджаар 550 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол дунджаар 8.5 сая төгрөгийн зээл гарах боломжтой. Гэхдээ зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдал, зээлийн эргэн төлөлтөөс хамаарч үүнээс бага хэмжээгээр зээл гарч болохыг банкны зүгээс сануулав. Тус банкны тухайд 24 сар хүртэл хугацаатай жилийн зээлийн хүү нь 15.6 хувийн хүүтэй байна.

Арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн дундаж хүү 15.6 бол хамгийн өндөр нь 16.8 хүртэл хувийн хүүтэй байгаа юм.

АХМАДУУДЫН ХАМГИЙН ТОМ ДАРАМТ ЦАГААН САРЫН БЭЛЭГ

legacy:2026/02/57722/271704308_620879839197173_859453702565780795_n.jpg

Ахмадууд цагаан сарын баяртаа банкнаас зээл гарвал өөрсдөө бэлтгэлээ базааж үгүй бол ах дүү, үр хүүхдүүд нь хандивлах байх гэсэн хүлээлттэй байна. Тэд цагаан сарын баярт дунджаар 5 сая төгрөг зарцуулдаг бол хамгийн багадаа л 2 сая төгрөгийн зарлага наанадаж гардаг болохыг ярьж байсан юм. Ахмадын төлөөлөл 65 настай иргэн Л.Батбаяр “Цагаан сарын баяраар хоёр сая төгрөг хүрдэггүй. Хамгийн том зардал нь гарын бэлэг. Ямар бэлэг өгөхөөс авхуулаад цаг их ордог. Манайх өнгөрсөн жил цагаан сарын баярын зардал 5 сая төгрөг болсон. Гэхдээ хүүхдүүд тавгийн идээ, ууц өвчүү бэлдэж өгсөн нь л тэр шүү дээ” гэж байлаа. Мөн 56 настай иргэн Т.Даариймаа “Хүүхдүүд цагаан сарын тавгийн идээ, ууц бэлдэж өгдөг болохоор их нэмэртэй. Бас хэдэн төгрөг өгдөг юм аа. Энэ жил хүүхдүүд маань цагаан сарын бэлтгэлийг базааж өгнө гэж байсан. Гэхдээ яаж зүгээр байх вэ, танил найз нөхдөөсөө хэдэн төгрөг зээлнэ. Тэтгэврийн зээлтэй болохоор банкнаас зээл горьдох хэрэггүй биз дээ” гэв. Түүнээс цагаан сарын бэлтгэлээ базааж эхэлсэн эсэх талаар асуувал “Цагаан сарын бэлтгэлээ базааж эхлэхээр үнэ ханш судлахаар Бөмбөгөр орж явна. Энэ жил гарын бэлгэнд болохгүй бол мөнгө өгнө дөө” гэж байлаа.

Ахмадуудын хувьд хүүхдүүд нь тавгийн идээ, ууц, өвчүүг нь бэлдэж өгдөг байна. Иймээс үүнд тэр бүр санаа зовдоггүй бололтой. Харин гарын бэлэг хамгийн том дарамт болдог бололтой.

ЦАГААН САРЫН БАЯРААР ТӨГРӨГ ВАЛЮТААР ГАРЧ, НЭГ САЯ ӨРХИЙН 500 ОРЧИМ НЬ Л БАЯР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Монголд өнөөдөр 505 орчим мянган ахмад тэтгэвэр авч байна. Он гарсаар тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлснээр хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийн доод хэмжээ 572.400 төгрөг, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг, дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг болсныг Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан яриандаа дурдаж байлаа. Гэсэн ч ахмадуудын тэн хагас нь тэтгэврийн хамгийн доод хэмжээг авч ядруухан амьдарч байгаа нь нууц биш. Даарин дээр нь давс нэмнэ гэгчээр цагаан сарын баяр жилээс жилд өртөг нь нэмэгдэхийн ахмадууд байдгаа бараад ч хүчрэхгүй нуруун дээр нь том ачаа болж байна. Залууст ч мөн адил.

legacy:dawaadorj zuwluh/даваадорж 3.jpg

Эдийн засагч Р.Даваадорж: Цагаан сар бол дарамттай баяр болоод удаж байна. Тэр дундаа ахмадууд бүүр ч их дарамт мэдэрч байгаа. Монголд нэг сая өрх байгаагийн 500 орчим нь л цагаан сарын баярыг тэмдэглэж байна. Үлдсэн нь цагаан сарын баяр тэмдэглэж чадахгүй байгаа шүү дээ. Гэр хороололд өнөөдөр амьдрал ямар байгаа билээ. Сүүлийн үед залуус аав ээжийндээ цагаан сараа тэмдэглэдэг болсон. Энэ чинь нэг талаараа баяр тэмдэглэх зардал өртөг өндөр болоод л тэр. Цагаан сараар гарч буй мөнгө урд хөршийн хэдэн жижиг дунд үйлдвэрлэгчдийг л баярлуулж байгаа. Чадал муутай нь цагаан сарын бэлгэнд оймс, майк авч, бэлтэй нь валютаар өч төчнөөн үнэтэй бэлэг сэлт авч байгаа нь үнэн шүү дээ. Угтаа бол цагаан сарын баяр Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь бага. Мах, гурил, цагаан идээнээс өөр дотоодын эдийн засагт эргэлдэх мөнгө байхгүй" гэсэн юм.

Хуваалцах:770

СЭТГЭГДЭЛ (77)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    МАНигэх мафид ядуучууд их байх тутам ашигтай

    Учир нь ядуу хүмүүс хоногийн хоолоо бодно йилүү бодохгүй Тэгээд өглөгийн эзний дүрээр хулгайнхаа өчүүхэн хэсгийг хүртээнэ .Бод доо Хууль хүчнийхэн прокурорууд сард 5- 8 сая цалин авна Дээр нь хангамж .Тэгээд тэтгэвэрт гарахдаа 100 сая авна .Тэтгэвэр нь 3 сая дөхнө .Тэгээд түүнээ жил бүр хувилж нэмүүлээд 3 сая бол дараа жил 3.3 сая болно Гэтэл 600к тэтгэврийн хүмүүс насаараа ядуу амьдарсан 10 хувь гэмтэхэд 60 к л нэмэгдэнэ. ИНГЭЭД УЛАМ ЯДУУРНА .

  • Н
    Нэмэх баяр

    Цагаан сараа товчхон тэмдэглэе. Бэлэг өгсөн хүүхэд дүү нартаа бэлэн мөнгө бэлэглэе. Ер нь хөнжлийнхөө хирээр хөлөө жийх хэрэгтэй. Цагаан сарыг бэлэг хадаасны уралдаан болгож, банкны өндөр хүүтэй зээлд дарлуулахгүй даруухан амьдарцгаая ахмадууд аа.

  • А
    Ахмадууд

    Тэтгэврийн зээлийг тэглэ новшнуудаа

  • B
    Bat

    Төрийн банк тэтгэврийн зээлээ 24 сараар олгоочээ

  • Т
    Токио хакер дуулсан

    Токи шалгаад үзээч хүмүүс мөнгө алдсаар байна.

  • Г
    Голомт банш бүүр хог

    Голомт банк 18%ын хүүтэй ш дээ судалж мэдээллээ тавиарай

  • Ш
    Шарав

    Цагаан сараа ЗЭЭЛГҮЙ өр ширгүй сайхан тэмдэглэе!

  • З
    Зочин

    Монгол хүн байхдаа яаж хийгээд хийхдээ хөө. Жил болгон ийм балай юм бичиж байдгаа болих хэрэгтэй

  • З
    Зочин

    Тэтэгвэрййн зээлийн хүүг бууруулаач ддээ

  • З
    Зочин

    Ядаж нэг 8 % хувиар тэтэгвэрээ нэмчихгүй дээ нэг 2 ширхэг үнэтэйхэн чихрийн мөнгө нэмээд нэмчлээ гээд буруу хараад сууцгааж болохгүй л баймаар даа Аргагүй дээ өөрсдөө тэр их цалин авч хажуугаар нь хэдэн тэрбумаар нь идэж бгаа хүмүүс юугаа мэдрэв дээ ёстой сагаж бгаа хүмүүс Хүний зовлонг мэдэхгүй

  • З
    Зочин

    Урь орж өвлийн нөөц гэсэж, гоожиж, хөгцөрч, үстэж эхлэхэд ядууст тарааж өгөөд идэж дуусгах ёстой хаягдлаа далдруулах арга байсан. Цэдэнбал устгаж байсныг хүний муу Эби сэргээсэн.

  • B
    Bi bayn sda

    Gants oldoj bga tuuhen temdeglelt mongolchuudin magnai teniij huuhed hugshid nas nemj eruul saruul bhiig belegddeg jil bolon honog toolon husen huleej bui bayarin udriig goloo tsohij unguruunu gej yu bdagiin 10say bol bagadana tsalin tetgeveriin zeelee 24saraar avad nijgwr saihan temdegleh heregteizeelj

  • З
    Зочин

    Цагаан сараар битүүний буузаа хий.9ш боовоор таваг засаад зүгээр л ойр зуурын бага мах чанаад тавьчих.цэвэрхэн бас зардал бга.зөвхөн хүүхэд гэр бүлдээ л 10000төг багтаагаад бэлэг өгчих.таньд 20 бариад өгчихнө.өөрсдийгөө битгий хүндрүүл.хуучинсаг үзэл хэрэггүй.тайван амьдрах хэрэгтэй.би өндөр настан хүн.сахилга баттай зарцуулдаг шүү.туршаад үзээрэй найзуудаа.

  • З
    Зочин

    XOXO

  • З
    Зочин

    Banknii tetgeweriin zeeliin hvvg buuruulmaar bna

  • З
    Зочин

    Цагаан сар гээд хамаг байдгаа барж юугаа хийнээ Хийхгүй бсан ч болдог юм бна лээ

  • У
    Удвал

    Цагаан сараар бэлэг хэрэггүй, зүгээр л идээ,хоолоо. Бэлдээд л золгомоор байна шүү

  • С
    Санжаа

    Тэтгэврийн үээлийг ядаж 2 жилээр олгох хэрэгтэй бас хүү авах буруу!!!

  • З
    Зочин

    Уг нь Улс орон хөгжиж байгаа ухаантай юм бол банкны зээлийн хугацаа уртсах ёстой....гэтэл бүүр эсрэгээрээ багасгаад байх юм....яана даа

  • З
    Зочин

    Bankuud zeelee yadaj ahmaduuddaa 18 sariin zeel oilgoj bayariin ni hiilguuleechee gej husmeer bna aa

  • A
    Ahmaduudaad

    Ahmaduudiin 80-90 huvi ni tetgeveriin zeeltei baigaa shu de haan bank lav 12 sariin zeel oilgoj bga ahmaduud 12 sariin zeelee avchihsan bga shu de tiimees tsagaan saraar ahmaduudad bodood 6 yumuu 12 sariin nemj oilgoj ogch tusalbal ahmaduud ih l bayarlana da. Ahmaduud zeelee huutei ni sain toldog shu de ahmaduudaad bodooroi

  • А
    Ахмад

    Хаана тэр 8-10сая төгрөг чинь байгаан ахмад бид зээлнээс зээл өрнөөс өрны хооронд өдөр хоногоо өнгөрөөж байна

  • З
    Зочин

    Tegeed zagaan sar hezee ve

  • З
    зочин

    Зөвхөн мөнгө өгдөг, авдаг ХУУЛЬТАЙ ,ЖУРАМ үйлчилдэг болгочихвол ХӨГШЧҮҮД дэлгүүр хоршоо,үзэсгэлэн худалдаа хэсч ӨӨРИЙГӨӨ зовоохгүй, үр хүүхдийнхээ ажлыг алдагдуулахгүйн мөн сайхан болно доо. Сайхан золгоод садан төрлөө мэдээд 1000-10000 Т# аваад БУУЗААидээд амрагаа УУГААД гардаг болоосой.

  • З
    Зочин

    Цагаан сарын баярыг бэлэг сэлт гэхгүй л хиймээр байгаа юм.Бэлэг нь хэрэглэх ч хэцүү байх ч хэцүү урьдаас ирсэн чанаргүй бараа.Чанартай юм нь үнэтэй.Ингэж өрөнд орж байхаа болимоор л юм байгаа юм.

  • З
    Зочин

    БАЯР гэдэг нь утгаа ч олохгүй болж дээ…өр тавин тавин цагаан сар хийдгийг ойлгох ч юм алга кк

  • З
    Зочин

    Нэг нь нөгөөгөөсөө илүү гарах гээд байдаг сонин хүмүүс, Монгол ёс заншлаа бодоод Монголоороо тэмдэглэхэд боломжийн шүү дээ.

  • З
    Зочин

    Хүмүүсийг дуурайж өр шир тавин барин баяр тэмдэглээд яахав дээ. Ахмадууд заавал ууц, шүүс тавих гээд яахав дээ. Өөрийнхөө хэмжээнд сайхан ширээ засаад, бэлэг гэвэл бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө 1000, 5000, 10000 өгөөд л болно биз. Өөрсдөө л амьтан дуурайж өөрийгөө зовоох ажил хийх юм.

  • Ж
    жамц

    Цагаан сар сайхан баяр.ДАРАМТ нтр бол СЭТГЭЛИЙНХ.Бусдаас дээгүүр харагдах гэсэн ЦАМААН СЭХҮҮН хүмүүсийн сэтгэлийн Шаналан.Юу байна түүгээрээ дайлж ӨӨРИЙНХӨӨРӨӨ сэтгэл хангалуун байвал л болно шд.

  • Б
    Болд

    Голомт банк.18% хүүтэй байна үүнийг шалгаач 24сар 15,6% хүүтэйгэр болгож өнгөрсөн жил бөөн ахмадууд татаж авчхаад одоо 18 сар.18%хүүтэй ахмадуудийг хохироож байна шалгаач

  • Э
    Эсрэг байна

    Нэг их сүржин тэмдэглэл ямар хэрэгтэй юм. Зээл авахгүй байгаа мөнгө санхүү дээ тааруулаад тэмдэглэж болно шүү дээ. Эрээнээс авчирсан хог бэлгэнд өгөхөө болиоч.Идээ будаа бэлэг сэлт голдог хүмүүс айл хэсэж хүндрэл учруулж яадаг юм. Өөрөө өөрсдийгөө өрөнд оруулаад байх юм. Болимоор юм. Тэнэгийн үлгэр.

  • З
    Зочин

    Хэнд хэрэг болохгүй хаях хэцүү авах хэцүү бэлэг хэрэггүй Сайн чанартай жижиг шоколад бохь байхад л болно Жил болгон шинэ торгон дээл бас хэрэггүй Ууц идээ яахаа ээ. Дараа идчихнэ

  • З
    Зочин

    Нэгширч үнэр орсон өөх, хатсан хэвийн боов, хэнд ч хэрэггүй бэлэг сэлтээ болиоч ээ монголчуудаа. Ахмад таныг хэн ч муу хэлэхгүй хацраа үнэртүүлж үгийг тань сонсож хийсэн хоолыг чинь идчихээд л гарна... санаа бүү зов. Зээл бүү ав. Өөртөө тэтгэврээ зориул...

  • Д
    Дарамт бол биш шүү

    Банкнууд зээлийнхээ хүүг бууруулах ээ хамгийн эрсдэлгүй тогтомол орлого ш дээ

  • И
    Иргэн

    Банкнууд зээлийн хүүгээ бууруулаачээ.Eр нь хэдэн хөгшчүүлийн тэтгэврийн зээлээс хүү авч яадаг байнаа.шуналын хүүдийнүүд

  • З
    Зочин

    Банкууд зээлийнхээ хүүг бууруулах хэрэгтэй

  • З
    Зочин

    өөрсдөө өөрсдийгөө ингэж хүндрүүлж сүржигнэхээ больчихооч ээ, монголчууд угнь намар л цагаан сараа тэмдэглэдэг байсан биз дээ,хуучнаараа сүр бололгүй намрын дэлгэр цагт тэмдэглэж болдоггүй юм уу,нээх бэлэг мэлэг болдоггүй хоол хош идээд бурхан тэнгэртээ өргөл өргөж уул овоо галаа тахиад л саахалт айлуудаараа мэнд мэдэж айлчлаад харин 80 аас дээш настан овог удмынхаа ахмад хүндтэй хүн удирдагчид хүндлэл үзүүлээд харин жаахан хүүхдийн гар дээр алганых нь хэрээр амттан ч юм уу бага сага бэлэг өгдөг л байж дарамт багатай том том ууц тавьдаггүй жаал мах чанаж идээд айраг цагаа өрөм хайлмаг ааруул тосоо идээд тэмдэглэдэг байлаа,одоо бүр тэр хуучны хүрээний баячууд шиг баян тарганаа гайхуулж нэг нэгнээсээ дутахгүй гэсэн нэрэлхүү баярхуу хийх болж нацагдоржийн цагаан сар ба хар нулимсыг давтах болжээ,нийгэм өмсөх хувцас болон хүмүүс нь өөрчлөгдсөнөөс сэтгэхүй нь 100 жилийн үедээ л үлдсэн монголчууд

  • З
    Зочин

    Хүний төлөө амьдарч байгаа юм шиг, хүргээд л байгаа хэмжээндээ амьдраач, нээг их зовлон тоочиж зээл авсан хүмүүс, хир хэмжээндээ тохируулаад амьдар, үр хүүхэдгүй юм уу??

  • Б
    Балдан

    Удвал гуай тэгэн тэгтлээ цагаан сардана гэж тэнэглэхээ больчих.Амьдрал зөвхөн цагаан сар дээр тогтдоггүй

  • З
    Зочин

    60 настай Удвал гуай л гэнэ. 60 настай хүн ажил хийхэд хөнгөхөн хийх нас шүү дээ

  • С
    С. Энхтуяа

    Ер ахмадууд бид төрөөс мөнгө гуйгаагүй өөрийнхөө мөнгийг авч байна. Бид яагаад хүүтэй зээлдэх ёстой гэж. Харин төр бидэнд хүү төлөх ёстой юм биш үү. Тэтгэвэр нэмнэ гээд жаахан хүүхэд хуурч байгаа юм шиг жаахан юм өгнө. Тэтгэврийн доош түвшинг 1сая болгох хэрэгтэй бна

    • Б
      БАЯРАА

      Санал нэг байна.

  • A
    Ahmad nastan

    8 s 10 saya tug tsagaan sard zardag Ahmad barag baihgui. Khudlaa bicheed baina.

  • И
    Иргэн

    Цагаан сар гэр бүлийн л баяр б х ёстой гэхдээ тааруухан бэлэг өгөхөөр хэнч хэрэглэхгүй хог болдог сайн томхон бэлэг бэлдэх гэхээр бэнчин хүрэхгүй

  • Б
    Балдан

    Голомт гэж хужаа эзэнтэйгээ таарсан хогийн банк байна ахмадуудын тэтгэвэрийн зээлийн зогсооцон боож байгаан байхдаа

  • У
    УРАНЧИМЭГ

    Жилийн зээлтэй ахмад настангууд тэтгэвэрийн зээл авна гэж худлаа юм байна шдээ. Юу сунгаж байгаа юм шиг бичэх юм шал худалаа яриад байх юм Хүмүүст худалаа ярихаа болих хэрэгтэй юм шүү

  • Э
    эгээ

    ураг төрлөө мэдэлцдэг баяр шүү дэн

  • З
    Зочин

    Энэ банкны зээлийн тогтолцоогоо өөрчил!!!!!!!! Ядарсан хөгшчүүлээ зээлийн дарамтад оруулдагаа зогсоо!!!!!!!😠😡😠😡😠

  • З
    Зочин

    Ер нь үр хүүхэд нь л ээж аав эмээ өвөөтэйгөө золгоно биздээ. Ийм тийм хамаатан гээд нялх нярайгаа чирээд айл хэсцгээхээ болимоор юм. Илүү дутуу юмнууд ороод ирдэг болохоор л мөнгө зээлэх гд явж бгашдэ. Түүнээс үр хүүхдүүд,ойр дотныхон нь бэл бэнчингээ мэдээд тааруулаад л өнгөрөөнө дөө

    • З
      Зочин

      үнэн

    • З
      Зочин

      Намайг хүндэтгээд ирэхээр би өмнө нь гөлөг болоод суух уу Бага тэнэгтээрэй .Монголоо алдсан турсага аа

  • Z
    Zochin

    Zeel avch uuts.uvchuu tavij shielded yahavdee. Losing bodood hur taaruu idee budaagaa taviad shield boldoggui yum bhdaa. Ih urgun hiilee geed bayajihgui.baga hiilee geed hoosrohgui l dee

  • A
    Ard

    Urd ni beleg ugduggui l bsan gehiin

  • З
    Зочин

    Тэтгэвэрийн зээлийн хуу нь арай л бнаа. Хаан банк боловсон монго хуулэгч болчихжээ.Энэ байдлыг даруйхан цэгцэлмээрээ юу юу ч билээ, засаг торийн газруудаа гэмээр бна даа.

  • И
    Иргэн

    Гэр орондоо хүн шагайлгахгүй цагаан сарын юм бэлдэж мөнгө төгрөг үрэхгүй гэхдээ таньдаг мэддэг ах дүү амраг садан, ажилын хүмүүс гээд хэсэж болох бүх айлуудаар орж бэлэг цуглуулаж идэж уудаг хөгшин залуу ширэн нүүртэй хүмүүс их болжээ!!! Ийм хүмүүс бусаддаа их дарамттай байдаг!!! Хөөх хэцүү байх хэцүү байдаг!!!Эргээд гэртээ урилгагүй бол битгий айл хэсэж хүмүүсийг хүндрүүлэж бай Шимэгчид минь!!!

    • A
      Ard

      Urihgui bol Ergej ochij bielgee butsaagaad yavchih

  • И
    Иргэн

    Монгол хүний бусадтай барицах зан гэж бнаа!!! Манай тэр тээвэрийн жолооч хийж байсан өндөр тэтгэвэр аваад байна манай энэ уурхайчин байсан өндөр тэтгэвэр аваад байна манай орцны тэр эмч, багш хийж байсан гайгүй тэтгэвэр аваад байна гээд л явж өгнө!!! Ккк Бүр бүгдээрээ адилхан 2-саяын тэтгэвэр авдаг болмоор бн гэсэн шүү ккк!!!

  • З
    Зочин

    Цагаан сар өр тавьж хийгээд ийм хөгшин гэхгүй ийм ухамсар дорой байхаар улс орон хөгжихгүй ээ.Хэний өмнөөс өр тавьчхаад гомдоогоод бга юм.

    • И
      Иргэн

      Битгий хуц!

  • И
    Иргэн

    Ийм баян тансаг цагаан сар тэмдэглэх нь таны өөрийн сонголт түүнээс биш таныг 5, 10- саяаар өр зээл тавьж цагаан сар тэмдэглэх талаар төр засаг тулгаагүй тиймээс төр засаг бусдад тунирхаад юу гэхэв!!! Бусдыг дууриаж хөлд нь чирэгдэж зээл авч өрөнд орж цагаан сар тэмдэглэх ямар ч шаардлагагүй!!!

  • З
    Зочин

    Доромжлоод бгаарай. Болиорой..

  • З
    Зочин

    Or tavin bayar temdgelj baidag an hende saihan haragdah gej ah duu narchinl irne baiga yumara dailal boloo yumig danda hundrulj baidag tolgoi tolgoido negig bod

  • И
    ИРГЭН

    Дандаа баян хүмүүс зээл хөөцөлдөж байгаа юм бн!!! Ккк Доод талын өндөр настан Удвал гуай гэхэд 4-саяаар хийгээд хүрдэггүй гэнэ шүү!!! Гэхдээ бэлгэнд оймс төдийхөн өгөөд тэр шүү дээ!!! Ахмадын тэтгэвэр их бага байх нь та залуудаа хэр сайн ажиллаж НДС- мөнгө тушаасны тусгал шүү дээ түүнээс биш хэн нэгэнтэй хуйвалдаад зарим ахмадууд өндөр тэтгэвэр аваад байгаа юм бишүү!!!

    • У
      У

      Яг үнэн

  • И
    Иргэн

    Өрөө төлчихөөд л авна ш дээ сенцац юмаа

  • И
    иргэн

    зээлтэй ахмадуудад өгөхгүй л бналээ мэдээллээ үнэн зөв оруулна уу гарчигнаасаа дандаа өөр юм орж бхын

  • И
    Иргэн

    Ёр нь ахмад бид өөрсдөө хэзээ ч зээл авах ямар ч шаардлагагүй. Хүүхдүүд нь л машин тэрэг, байр г.м юманд л хүү нь бага бүгд болохоор авдаг шдээ. Ажил хийгээгээгүй ахмадууд л татвар огт төлөөгүй байж 500.000гаруй төг авчаад тэтгэврийн доод талыг нэм гэж байнга хэл ам гаргадаг. Нэмүүл ижил хувиар доор дээр гэхгүй нэмэх хргтэй.

  • З
    Зочин

    Ahmaduud iim sanhuugiin sahilga batgui bj bolohgui

  • З
    Зочин

    Хаха мал битгии хэл нохойчгүй мал тарган орсонуу гээд хуцаад байдагдааа ичмээр

    • @
      @эгшигт

      Тийм, ..инээд хүрээд байна

  • З
    зочин

    Энэ хүмүүс ямар баян юм бэ, 10 сая төгрөгөөр цагаан сараа тэмдэглэдэг гэж байна ш дээ. Гэхдээ энэ мөнгөө банкнаас зээлдэг бол болих хэрэгтэй.Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй.

  • И
    Иргэн

    Цагаан сарын баяр нь маш их зарлага өр зээлтэй болдог тул цаашдаа энэ баярыг зогсоож зөвхөн гэр бүлийн хэрэгцээний хэмжээнд тэмдэглэх нь зүйтэй.

  • И
    Иргэн

    Цагаан сарыг хийх хэрэггүй. Айл хэсэхгүй, зөвхөн халуун ам бүлээрээ хоорондоо золгоод цагаан идээ, сүүтэй цай, бууз баншаа идвэл болоо юм биш үү? Зарим ахмадууд яг цагаан сарын үеэр сувилалд сайхан сувилуулж амардаг. Энэ бол их зөв арга.

  • И
    иргэн

    10 саяын зээл авч өвчигнөж байгаа ахмадууд хохино оо Том том ууц тавиад баярын дараа өөхийг хаяад буянаа барж байна Жагсаж орилоод байхааргүй байгаа юм Ер нь зээлийг хүүхдүүд нь авч прусс авчихдаг Яг зээл авья гэсэн ахмад байхгүй шүү Үр хүүхдээ тэжээ гэж ч өгөөгүй нэг хүний амь зуулга байгаа шүү

  • Z
    zochin

    xiixgvi baij bno.

    • Z
      Zochin

      Голомт банк хүүгээ нэмээд

      • З
        Зочин

        Голомт тэтгэврийн зээлээ хүүг нь 18 хувь болгосон.1 сарын зээл авахаар очиход танд зээл гарахгүй ч гэх шир юм яриад сууж бна.Дээр хь зээлийн муу түүитэй гээд өгөхгүй бна.Хөгшчүүлд хар зээлийн түүх ямар хамаа бнаа.Монгол банк энэ тал дээр аргаж хармаар юм.