Д.Рэгдэл: Их дээд сургуулийн хөгжлийг оюутны сургалтын төлбөрөөр дүгнэж байгаа нь хөгжлийн хамгийн том саад

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/01/regdell.jpg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр хуралдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

-Дээд боловсрол, шинжлэх ухаан хоёр дэлхийн жишиг рүү харж явж байж л хөгжлийн суурийг тавьж, бодлого зорилтооо хэрэгжүүлнэ. Өнөөдөр сайдын оруулж ирсэн таван хуудас танилцуулга дээр дээд боловсролын шинэчлэлийн нэгдүгээр асуудал нь судалгааны их сургууль юм шигээр оруулж иржээ. Судалгааны их сургууль гэдэг бол их сургуулийн хөгжлийн үе шат болохоос биш зохион байгуулалтын бүтэц биш. Тодорхой түвшинд хүрсэн сургууль судалгааны сургууль болдог дэлхийн жишиг байхад бид нар хүчээр тийм сургууль байгуулчих гээд үзээд байдаг. Тэгж болохгүй. Үзүүлэлтээ хангаж байж л судалгааны их сургууль болдог шүү. Тиймээс хүчээр их сургууль барих асуудлыг би дэмжихгүй.

Их дээд сургуулийн хөгжлийг оюутны сургалтын төлбөрөөр дүгнэж байгаа нь хөгжлийн хамгийн том саад.

энэ их оюуны потенциаль цуглуулсан их сургуулиуд сургалтын төлбөрөөс гадна орлого олдог чадавхитай байх ёстой. Ингэж байж хөгжлийн тухай ярихаас биш улсын төсвөөс мөнгө авчхаад сургууль хөгжүүлнэ гэж бодвол ингээд суугаад л байна. Хувийн сургуулиуд үүний эсрэг Үндсэн хууль зөрчиж байна гэх асуудал ярина. Өмч ялгахгүйгээр төрийн дэмжлэг үзүүлэх ёстой.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та маш зөв зүйл хэлж байна. Өнөөдөр монгол улсын хувь, хувьсалын их дээд сургуулиуд оюутны төлбөр дээр тогтож байна. Тэд оюутнаас мөнгө авахгүй л бол турж үхэх нь. Жишээ нь: “Ач” АУИС-ийн “Д” гэдэг багш оюутнуудаа ангиар нь унагаж, дахин сургалтанд хамруулж сургуульдаа “буян” болдог. Өөрөө ташраар нь унагасан оюутнуудын төлбөрөөс өөрт ногдох 8-9 сая төгрөг авдаг гэсэн яриа тус сургуулийн багш, оюутнууд ярьж байна. Угтаа бол тухайн багш хичээлээ муу заадаг учираас, хүүхдүүд ангиараа ойлгоогүй байна ш дээ. Ер нь хувийн сургуулиуд үндсэн багшгүй цагийн багшаар үйл ажилгаагаа явуулдаг болоод удаж байна.