СЗХ-ны даргад тус хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны /СЗХ/ дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол явагдаж байна.
СЗХ-ны дарга Д.Баярсайханы бүрэн эрхийн хугацаа дууссан тул ийнхүү шинэ томилгооны асуудал яригдаж эхэлжээ.
Түүний оронд СЗХ-ны ажлын албаны дарга Т.Жамбаажамцыг УИХ-ын дарга нэр дэвшүүлсэн байна. Т.Жамбаажамцын хувьд олон улсын эрх зүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгссөн.
2007-2009 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн,
2009-2011 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч,
2011-2013 онд СЗХ-ны ахлах хянан шалгагч,
2013-2014 онд СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,
2014-2015 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга,
2015-2016 онд СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогоч дарга,
2016 оны наймдугаар сараас одоог хүртэл СЗХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байна.



