Жагсагч Б.Цацралыг зодсон гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
30
legacy:2025/01/b/цацрал.jpg

Төв талбайд нэгдүгээр сарын 11-ээс эхлэн иргэд жагсаж эхэлсэн. Энэ үеэр Эрх чөлөөний эвслийн тэргүүн Б.Цацрал "Намайг улсын төв талбай дээр зодож, биед халдсан. Энэ талаар цагдаад дуудлага өгөхөд ирээгүй" гэж байв.

Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл "Нэгдүгээр сарын 12-нд иргэн Б.Цацралыг зодсон байж болзошгүй гэх асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Б.Цацрал өөрөө ямар нэгэн байдлаар өргөдөл, гомдол одоогоор гаргаагүй байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгийг үндэслэж бусдын эрх чөлөөнд халдсан байж болзошгүй иргэдийг шалгаж байгаа. Жагсаалын үеэр болсон зарим нэг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдгийг онцгойлон хэлье. Тухайлбал, жагсаалын үеэр талбай руу машинтай дайрч орж ирсэн этгээд өмнө нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт шийтгэгдэж байсан. Хоёр жилийн өмнө хорих байгууллагаас суллагдсан иргэн" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЭРДЭНЭ хүү одбаяр буруу өөр байх бүсгүй хүн нохой шиг талбай гарсан шүү эрдэнэ хүү одбаяр хүйтэн цаг хүн чанаргүй болсон монгол улс нийгэм энэ

  • З
    Зочин

    ANUSDI8P955877

  • З
    Зочин

    Заа энийг хэн зоддын Эрдэнийн хүүтэй талбай дээр бүжиглээд явж байсан биз дээ. Өөрөө газар унаад, босгох гэсэн хүмүүс сүүлдээ ямар зөрүүд хүн бэ гээд орхиж байна лээ