Улсын харцага Н.Золбоо: Чөлөөт бөхийн УАШТ-д 5 жил оролцоогүй. Энэ жил оролцохоор бэлтгэлдээ гарсан байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/01/b/BDADBD6C-65E2-4EB4-9E9A-DC59032C4BF5.jpeg

Холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Спорт сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 20-22-нд МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД зохион байгуулагдана.

Тус тэмцээнд Чөлөөт бөхийн ОУХМ Улсын харцага Н.Золбоо барилдахаар бэлтгэлдээ гарсан байна. Түүний бэлтгэл хангагчаар Улсын харцага Ш.Пүрэвгарьд бэлтгэлд гарчээ. Энэ талаар Улсын харцага Н.Золбоо, "Хамгийн сүүлд 2020 онд улсын аваргад орсон. Тэрнээс хойш 5 жил ороогүй байна. Энэ жил оролцохоор бэлтгэлдээ гарсан байна" гэлээ.