Э.Ниндэв: Иргэд улсын дугаар авахдаа зам ашигласан төлбөрийн болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой

Нийгэм
Turbat
Унших: 1 мин 4 сек
150
legacy:Avto teewer/ниндэв.jpg

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Тэрбээр “Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа өнөөдөр дуусаж, иргэдээс албан ёсоор захиалга авч эхэллээ. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн. Систем маш энгийн, ойлгомжтой. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах юм. Хамгийн өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээнэ. Уг систем нь дугаар олгодог систем биш, дугаар олгох дарааллыг бүртгэж буй систем юм.

Э.Ниндэв: Улсын дугаар авахад хэдэд бүртгүүлснээр бус автомашины шалгуураар оноо өөрөө автоматаар эрэмбэлэгдэнэ ‼️ pic.twitter.com/qfkaqD6XYa

— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) January 15, 2025

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нянбаатарын гар хөл болсон энэ нөхөр нянг СХД-ийн засаг дарга байхад СХД-ийн 17 хорооны засаг дарга байсан мөн шиг байна.

    • З
      Зочин

      Мөн

  • З
    Зочин

    Новшнуудыг Нянтай хамт хуульгүй бол буулах юмсан

  • З
    Зочин

    суларсан дугаар гэж юу яриад бга юм бэ .. иргэд дугаар зараад та нар давхар ажиллаад бга биз дээ

  • З
    Зочин

    Ацны үснүүд

  • A
    asaka

    Эрүүл бус үхэрнүүд яая гээд бдаг малнууд юм бол бүр дэндүү нэг олигтойхон шиг ганц ч замгүй хэвтэж хол очиж хуцаасай

  • З
    Зочин

    Ер нь замын татвар хураамж хэд дахин төлчихөөд УБ-с орж гарах татвар хэнд хамаатай хэд дахин ашиг авах юмаа

  • 1
    1

    Битгий дандаа ард түмнийг ингэж барьцаанд оруулж дарамталж бай хулгайч нараа хулайчуудыгаа ингэж барьцаалж хулгайлсан эд хөрөнгийг нь хураа өмхий бузарын хулгайчууд ер нь яамар нийгэм бий болгоод бгаа новшнууд вэ

  • З
    Зочин

    Муусайн хулгайч нар юу яриад байгаагаа ойлгох чадамжгүй хөлдүүнүүд зүгээр л бүгд зайлцгаа муусайн нам дагасан янхануудаа

  • З
    Зочин

    Номер аваагүй тэрэг хаагуураа орж гараад яваад байхад дээ наад балай эрүүл бус шийдвэрээ цуцал муу цүнх баригч минь

  • З
    Зочин.

    Дугааргүй машинаар хотоос орж гараад торгуулаад зам ашигласны төлбөр төлөөд яваад бхйж бодох юм уу.ямар эргүү тэнэг юм ярьдаг балай вэ.машин аваад унахын тулд л дугаар авах гэж байгаа биздээ

  • З
    Зочин

    Иргэд өөрсдөө дугаарлаж байгаа л машиндаа дугаар авчихаж чадна.. Та нар дундаас нь л мөнгө цохих гэж байгаа нь ойлгомжтой биз дээ

  • З
    Зочин

    1moson gertee irsen garsan tsagaa bvrtgvvldeg bolvol yasan

  • З
    Зочин

    Одоо унаж байгаа машинаа хөдөө шилжүүлж, хотын дугаараа шинээр авсан машиндаа авч болох уу?

    • З
      Зочин

      Болох юм билээ