ЦЕГ: CU-ийн худалдагч охины толгойг нь цохисон эмэгтэйг шалгаж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:2025/01/CU.jpg

CU сүлжээ дэлгүүрийн худалдагчийн биед халдсан хэрэг нэгдүгээр сарын 16-ны 02 цаг 50 минутын орчимд гарчээ. Тухайн эмэгтэй худалдагч эмэгтэйн толгойн тус газарт цохисон байна.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Ташрамд дурдахад, нэгдүгээр сарын 14-ний 00:09 цагийн орчим “Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын хажуугийн сүлжээ дэлгүүр дотор согтуу хүн агсам тавьсан хэрэг бүртгэгдсэн. Дээрх иргэнийг танхайрах болон бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх зэрэг үйлдлүүдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    CU ажилтнаа хамгаалаачээ, аюулгүй ажиллах нөхцлөөр хангах хэрэгтэй байна. Хичээлийн бус цагаар ажилладаг оюутнууд халдлагад маш их өртөж байна. Мөнгө олж байвал хүний амь нас, эрүүл мэнд хамаагүй байж болохгүй CU-н эздээ