СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:nyarai huuhed/JU5A9252.jpg

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр амьгүй төрөлтийн тоо өмнөх оноос 15.7 хувь буурсан байна. Уг үзүүлэлт 2014 онд 1000 амьд төрөлтөд 6.4 байсан бол 2024 онд 5.0 болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор жирэмсний 22 долоо хоногтойгоос хойш хугацаанд 500 граммаас дээш жинтэй төрсөн нярайд амьдын шинж тэмдэг илрэхгүй байхыг амьгүй төрөлт гэж үздэг байна.

АНУ, Австралид жирэмсний 20 долоо хоног, Норвегид 16 долоо хоногтойгоос амьгүй төрөлт гэж үздэг бөгөөд Монгол Улсад жирэмсний 22 долоо хоногтойгоос хойших хугацаанд, 500 граммаас дээш жинтэй амьдын шинж тэмдэггүй, ураг амьгүй төрөхийг амьгүй төрөлт гэж үздэг аж.