СУРВАЛЖИЛГА: “Нүүдэлчин“ эко зуухыг хэрэглэж эхэлснээс хойш долоо хоногт 2 шуудай НҮҮРС, 2 шуудай МОД хэмнэж, тортог утаагүй цэвэрхэн байна гэв

Нийгэм
Bolormaa
Унших: 5 мин 4 сек
440
legacy:nuudelchin zuuh/j.jpg

Монгол инженер утаагүй зуух бүтээж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө гэх мэдээлэл 2024 сүүлээр цацагдаж, иргэд ам сайтай байсан. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд "Монгол инженерийн бүтээсэн утаагүй зуух халахгүй байна", "Хорооноос үнэгүй тараасан зуухыг гаргаж хаясан" гэх мэтээр шүүмжлэл дагуулж эхлэв. Утаагүй, угаартах эрсдэлгүй, мод нүүрсэнд хэмнэлттэй гэгдээд байсан "Нүүдэлчин эко" зуух гэнэт ягааад хог дээр хаягдах хэмжээнд хүрэв, үнэхээр халахгүй, айл өрхүүд хэрэглэхгүй байна уу гэдгийг сурвалжлахаар бид БГД-ийн 22 дугаар хороог зорилоо.

legacy:2025/11/k.jpg

2024 оны 12 дугаар сард БГД-ээс утааг бууруулах зорилгоор БГД-ийн 10, 22, 23-р хороонд 2200 ширхэг нүүдэлчин зуухыг тараасан.

"НҮҮДЭЛЧИН ЗУУХ САЙН ХАЛЖ БАЙГАА. ТҮЛЭЭ НҮҮРСЭНД ХЭМНЭЛТТЭЙ УЧРААС АМАР БАЙНА"

legacy:nuudelchin zuuh/s.jpg

Бидний орсон эхний айл бол БГД-ийн 22 дугаар хорооны иргэн Ц.Маам гуайнх. Өглөө 08.00 цагт галласан гэхэд гэр нь дулаахан. Гэрийн эзэд нимгэн пудволктой байлаа. Нүүдэлчин эко зуух халж байгаа эсэхийг Ц.Маам гуайгаас тодрууллаа.

-Нүүдэлчин эко зуухыг хэрэглээд хэр удаж байна вэ?

-12 дугаар сарын эхээр давхар шаталттай сайн зуух гээд хорооноос тараахад нь авсан.

-Өмнө нь ямар зуух хэрэглэдэг байсан бэ?

-Энгийн уламжлалт зуухаа хэрэглэж байсан.

-Өмнө нь хэрэглэж байсан зуухнаас нь юугаараа өөр байна вэ. Илүү хэмнэлттэй байж чадаж байгаа болов уу?

-Хэмнэлттэй байлгүй яахав. Нүүрсний тухайд долоо хоногт 1 шуудай нүүрс хэмнэж байна. Мод бол долоо хоног 5 уутыг түлдэг байсан. Нүүдэлчин зуухыг хэрэглэж эхэлснээс хойш 2 шуудай модоор 7 хонодог болсон. Давхар шаталттай болохоор тэгдэг юм болов уу утаа тортог байхгүй. Сайн халж байгаа. Өглөө эхний удаа галлахад жаахан утаа гараад түүнээс хойш нэмж галлахад огт утаа гардаггүй юм байна лээ. Багахан нүүрс хийхэд 5-6 цаг дулаанаа бариад нэмж галлах шаардлагагүй дулаанаа барьчихаж байгаа юм.

ГАЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС НЬ ГАРГАЖ ХАЯАД БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОСОН

legacy:nuudelchin zuuh/h.jpg

Харин дараагийн айл бол БГД-ийн 22 дугаар хорооны иргэн Д.Болдбаатарынх. Мөн л адилхан нүүдэлчин зуухыг хэрэглэж эхлээд сар гаруй хугацаа өнгөрчээ. Гэрийн эзэн Д.Болдбаатартай уулзаж зуухны талаар сэтгэгдлийг нь сонслоо.

-Танайх Нүүдэлчин зуухыг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ. Хэр сайн халдаг вэ. Халахгүй байна гэх шүүмжлэл гарсан байсан?

-Анх хорооноос тарааж өгөхөд л би авч тавьсан. Галлаж чадахгүй байгаа хүмүүс нь гаргаж хаяад байгаа юм байна гэж би ойлгосон. Хас, Дөл зуухыг анх гарахад л хүмүүс халахгүй байна гэж гаргаж хаяад байсан. Галлагаа буруу байсантай холбоотой байсан нь сүүлд тодорхой болсон. Яг тэрэнтэй адилхан байх. Яг зөв галлаад нэг ашиглаад сурчихвал түлээ, нүүрсэнд хэмнэлттэйгээс гадна гэр орон цэвэрхэн тортог утаа байхгүй амар юм байна лээ. Халахгүй байгаа бол буруу галлаад байна л гэсэн үг байх. Манайх бол маш сайн халж байгаа.

-Танайх өдөрт хэдэн шуудай нүүрс түлдэг вэ?

-Өмнө нь манайх хоногт 1 шуудай нүүрс түлдэг байсан. Одоо манайх 2 өдөрт нэг шуудай нүүрс түлж байгаа. Дулаахан өдрүүдэд бол нэг шуудай нүүрсээр 3 ч хонодог. Би өглөө 08.00 цагт хийсэн. Одоо орой унтахынхаа өмнө хийнэ.

-Хүмүүс буруу түлээд галлаж чадахгүй байна гээд байна шүү. Яг юун дээрээ алдаад байгаа юм бол?

-Нэгдүгээрт, дотор нь байдаг шүүр нь 2 тийшээ хардаг юм байна лээ. Тэрийгээ буруу харуулаад тавьчхаар халдаггүй гэсэн. Хоёрдугаарт, тохируулж галлах нь чухал юм шиг санагдсан. Нэг дор их хэмжээгээр хийгээд хамаг нүх сүвийг нь бөглөөд хаячхаар халдаггүй. Хутгуураар хутгаад урдаас нь бага багаар хийхэд хурдан халдаг. Түлшинд ч хэмнэлттэй.

-Утаа гараад байна гээд байсан?

-Анх галлахад л бага зэрэг утаа гарна. Тэрнээс хойш нэмж галлахад ямар ч утаа гардаггүй. Бусад зуухнууд ширмийг нь авахад л бөөн утаа, угаар болдог байсан бол энэ зуух ширмийг нь авахад ямар ч утаа гардаггүй.

ЭКОРЕСУРС: ХАЛАХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ ГАЛЛАГААНДАА БАЙГАА

legacy:nuudelchin zuuh/d.jpg

Харин дараа нь бид "ЭКОРЕСУРС" компанийн ерөнхий менежер Н.Батхуягтай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Нүүдэлчин зуух халахгүй байна, хүйтэн байна гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Үүнд та тайлбар өгөөч?

-Халахгүй байгаа шалтгаан нь галлагаандаа л байгаа. Зуухтай хамт очсон заавар зөвлөмжтэй танилцаад зөв галлаж байгаа айлууд олон бий. Түлээ нүүрсэнд хэмнэлттэй сайхан байна гэсэн сэтгэгдлүүд их ирдэг.

-Өнөөдрийн байдлаар Нүүдэлчин зуух хэрэглэж байгаа хэчнээн айл өрх байгаа вэ. Тооцоолол бий юу?

-Яг нарийн тооцоо судалгаа бол гараагүй. БГД-ээс БГД-ийн 10, 22, 23-р хороонд 2200 ширхэг нүүдэлчин зуухыг тараасан. Эдгээр айлуудын дйилэнх нь хэрэглээд сэтгэл ханамж өндөр байгаа.

-Ер нь нүүдэлчин зуухын бусад зуухнаас ялгарах давуу тал нь юу юм?

-Утаагаа шатаадаг гэдэг утгаараа утаа гарахгүй. Дулаанаа удаан барьдаг учраас түлшний хэмнэлттэй. Хамгийн чухал нь угаартах эрсдэл байхгүй. Энэ нь олон шинжилгээний лабораториудаар баталгаажсан гэдгээрээ онцлогтой.

-Буруу түлээд байгаа учраас халахгүй байна гэж байна шүү дээ. Танайхаас тухайн айлуудад яаж зөв түлэх талаар завар зөвлөмж өгч ажиллаж байгаа юу?

-Бид мэдээлэл зөвлөмж өгч байгаа. Хамгийн гол нь агаарын сувгуудаа бөглөхгүй яг зааврын дагуу түлэх нь л чухал байгаа юм. Яг зөв галлаад сурчихсан айлууд бол ямар ч асуудалгүй сэтгэл ханамж өндөр байгаа.

-"Нүүдэлчин" зуухыг Нийслэл тендерээр худалдаж авч "Хөнгөлөлттэй ногоон зээл"-ээр айлуудад 32 мянган зуух тарааж эхэлсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Хаанаас ямар зорилготойгоор ийм худал мэдээлэл тарааж байгааг сайн мэдэхгүй байна. "Нүүдэлчин зуух халдаггүй. Айлууд хэрэглэдэггүй гаргаж хаядаг" гэх мэтээр иргэдэд худал мэдээлэл тарааж, манайхыг зориудаар харлуулах гэсэн юм яваад байгаа юм байна гэж ойлгосон.

legacy:nuudelchin zuuh/g.jpg

Бидний сурвалжилга энд хүрээд өндөрлөв. Энэ удаад бид Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн Нүүдэлчин эко зуух бодит амьдрал дээр үнэхээр халахгүй байна уу. Үнэхээр айлууд хэрэглэхгүй гаргаж хаяад байна уу гэдгийг сурвалжиллаа. Ямартай ч цахим орчинд хөврөөд байсан "Нүүдэлчин зуух халдаггүй", "2 цаг тутамд галлахгүй бол хөлдөж үхнэ", "шахааны зуухыг айлууд гэрээсээ гаргаж хаяж байна" гэх мэт мэдээллүүд худал болох нь айлуудаар ороход батлагдаж байна.

“Нүүдэлчин эко” хэмээх нэртэй утаагаа давхар шатаадаг энэхүү зуух нь дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгэгдээд зогсохгүй ОХУ, Хятад болон бусад 64 улсаас патент аваад байгаа ч монголчууддаа хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй, энэ мэтээр "адлуулж" байгаа нь харамсалтай.

Хуваалцах:440

СЭТГЭГДЭЛ (44)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уншигч

    Сайн халдаг шүү

  • З
    Зочин

    Энэ худал мэдээлэл шүү!!!! 7шуудайгаар 3 хонож байна.

  • З
    Зочин

    Хэдэн бөбөөчинд 100татуулж бгаад хүссэнийг нь яриулж бна шдээ.

  • М
    МОНГОЛ

    худалдагдсан НӨХДҮҮД одоо болиоо Г.2000 ЗУУХ ПИЙШИН МАШ САЙН ШҮҮ

  • З
    Зочин

    Болих хэрэгтэй утаагүй зуух гэж байхгү

  • З
    зочин

    Ийм заваан юмаа одоо болих хэрэгтэй. олон жил ийм аргаар татвар төлөгчдийн мөнгийн идлээ ш дээ.

  • З
    Зочин

    Хөөх патент авах ийм амархан юм уу , энэ олон оронд патент авах мөнгө төлж яах гэсэн юм бол

  • З
    Зочин

    Бас л мөнгө идэх аргаа олох юмаа пизда нар өөр зүйл туршаач нүүрс түлэхгүй арга бн шдээ нарны зайн үүсгүүр ч юмуу.олон шалтгаан бн шдээ Монголын мундаг инженерүүд хаачсан бээ арга олооч яаж нүүрс түлэхгүй бх талаар

  • Х
    Х

    Утааны эсрэг гэдэг нэрээр мөнгө олдог нөхдүүдийн явуулга байж магад

  • E
    Erdenedalai

    Sain zuuh bna

  • Y
    Ynw ymar hvntei wee

    Awmaar bnaa

  • З
    Зочин

    зуухны яамтай болчмоор юм даа огцроод л амар шдээ

  • З
    Зочин

    Тэгвэл одоо зуухны зааварлагч гэдэг орон тоог шинээр бий болгож, айл хэсүүлэх шаардлагатай боллоо. Хятадаас халуун намрахр оруулж ирсэн гучин хэдэн мянган зуух складанд ухраалттай бгаа гээд байгаа шүү.

  • З
    Зочин

    Ер нь гэртээ байнга бдаг хүмүүс л өдөрт 2 3 түлэх байх манайх өлзийзуухыг хэрэглэдэг ажилтай болохоор өглөө түлээд л явахад болдог нүүдэлчин болохоор яалтай гүй хоёр түлэхэнр юм бна лээ хүмүүс сайн гэж худлаа шоу хийхээ болиочээ

  • З
    Зочин

    Хас,Өлзий зуух дээрээсээ асаж маш сайн халдаг,эхлээд жаахан утаа гарна,ассаны дараа утаа гардаггүй

  • Б
    Баагий

    Гал түлээд утаанаас сална гэж юу байхавдээ

  • Д
    Доогий

    Эрчим хүчээ сайжруулаад нэг хашаанд амьдарч байгаа 2 өрхөд 2тоолуур өгчихвөл цахилгаан халаалтаар шийдмээр байна манай ахынх цахилгаан халаагуур хэрэглэснээс хойш гэр нь цэвэр хөө тортог бага сайхан юм билээ

    • Д
      Д

      1 хашаанд 1 тоолуур арайл юм 2 тоолууртай баймаах бна

  • Д
    Доогий

    Очиж аваад гал голомт сэргэнэ гээд ээж минь баярлаад оруулж галлаад тэрүүхэн тэндээ л бүлээн халахгүй байгаа нь үнэн өдөржин хонуулаад ч гэр бүлээцээгүй хүүхдүүд гэртээ байж даараад чичирээд гаргаж хаясан манай 2 өрх

    • З
      Зочин

      Буруу галлаад хэрэглэж чадахгүй байна аа. Зааврын дагуу зөв галлаад үз ээ

  • Е
    Ерөөлт

    Улаанбаатар утаагүй болчихвол хэний ашиг сонирхлыг хөндөөд байгаа юм бэ?? Нийтийн ашиг сонирхол нэгт байх ёстой

  • А
    Амгаа

    Манайд энэ зуух ирсэн. Зааврыг уншаад түлээд утаа гаргахгүй, түлш мөнгөнд хэмнэлттэй сайхан байна. Нүдээрээ харж үзээгүй улс худлаа цуурахаа болих хэрэгтэй. Утаа бага ч гэсэн буурч байвал та бид бүгдэд хэрэгтэй!

  • З
    Зочин

    Энэ залилангийн Батхуяг билүү энэ юу хж бгаа нөхөр вэ . Хэзээ инженер болчихоод тууж яван аа . Естой баруун солгойгүй залилан хийдэг . Уул нь сэтгэл зүйч л бсан залилан даа. Энэ хулгайч инженер бодчихоод явж бвал цэвэр залилангийн нөхөр дөө

    • Т
      Тулга

      Нэрээ ч бичиж чадахгүй юм байж хэрэгтэй ажил хийгээд явж байгаа хүмүүсийг юунд харлуулна вэ?? Залилуулсан юм бол баримттай сайхан шүүхдэлцээд явах хэрэгтэй

    • З
      Зочин

      Инженер бишээ, менежер гэнэ. Залилан хийдэг хүнд тохирсон ажил.

  • Д
    Дархан жаргал

    Урдана утаа бууруулах төсөл авсан нөхдүүд худлаа харлуулж байгаа байхаа ер нь урдын төсөл нэрээр мөнгө идсэн нөхдүүдийг шалгах цаг нь болсон байхшүү хийж бүтээж байгаа нөхдөө дэмжих хэрэгтэй байх шүү

  • Б
    Батчулуун

    зүгээр сайхан халж байгаа шүү

  • З
    Зочин

    Түмэнбаяр худал хэлэхгүй. Нямбаатар их бардам байна. Хүрэлсүх, нямбаатар, оюунэрдэнэ 3 насаараа төрийн өндөр албанд байна гээд маш итгэлтэй байна.

  • С
    Санал

    Одонтуяа ..нөгөө хашаандаа сайхан амьдрая залуу ..2....хэд хэдэн айлд хамт очиж ..галлаад.....ярьж хөөрөөд үзмээр вм????!!.....иргэд 2хуваагдаад...нэг хэсэг нь сайн ..нөгөө хэсэг нь халахгүы байна гээд байгааг эцэс болговол.......газар дээр нь оёоод галлаад ....хонож өнжөөд үзээ хө!!....

  • З
    Зочин

    Хоёр сэтгэгдэл байна.хална. халахгүй. Аль нь үнэн бэ?

  • З
    Зочин

    Хууртаж ханаагүй юу

  • З
    Зочин

    Амьсгалсан агаараа шатаадаг юм бол уурын зуухаар яах вэ дээ

  • З
    Зочин

    Тоглогч бэлтгэгдсэн хүмүүс Зуух нь огт халдаггүй нь үнэн

  • Э
    Эмээ

    Эмээ та тийм баян хүн үү,7 хоногт 5-н шуудай мод авдаг гэнэ. Нэг шуудай мод 10000*5=50000 Сард хэд гарах уу? Хэсгийн ахлагч таньд энэ үгнүүдийг зааж өгсөн үү?

    • З
      Зочин

      Нүүрс түлдэг айлын хувьд манайх 2 шуудай модоор 7-10 хонодог. Энэ арай л их мод түлдэг айл уу

    • З
      Зочин

      Эргүү мал

  • З
    Зочин

    Za odoo nuguu neg tehnologi tarhi ugaadag ajil ywlaadaa nuguu zuuhaa taraagaad muu helvvlehgvi tul idsen mungu nuuh neg arga ymaa chawas gej nemegdehvvnii bairiig solsonch hariu in nemegdehvvn gardagtai adil gal tvljil bgaa bol utaa garjil taarna nuguu uwul boldog shvv gej bgaa ymaa har tarhinii turaaluudaa

  • З
    Зочин

    Шаа шаа нямба болиооооо

  • И
    Иргэн.

    Төлгөг к.нистын шалгарсан арга .зуухыг нь голоод гаргаж хаяад б.хаар мөнгөний сөрөг суртачилгаа явуулж шахааны цавчаагаа хийх гэж үхлээлдээ. ЧАДДАГ ЮМ бол чи хэрэглэгчидын дунд санал асуулга явуулчих.чи унана шдээ.

  • З
    Зочин

    Төлбөртэй сурвалжлага

  • Н
    Нямаа

    Худлаа ярихаа болилдоо,хорооны хүмүүс үгийн зааж өгсөн. Сурвалжилга хийж бга хүмүүс шууд очоогүй,хорооны хүмүүстэй хамт очоо биз дээ.

    • З
      Зочин

      5-уулаа орж ирсэн

  • З
    Зочин

    Зөв алдаагүй бичээрэй

  • З
    Зочин

    нөгөө тал нь харлуулах юм явуулаад бгаа бололтой бна лээ.