С.Энхболд: П.Батчулуун эмч маш олон гэр бүлд амьдрал бэлэглэсэн. Тангарагтаа үнэнч энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 28 сек
40
legacy:2025/01/473277702_629568693078232_3447593048861940322_n.jpg

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өчигдөр /2025.01.20/ шүүхээс 2.6 жилийн ял оноосон.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Бодит байдал, шаардлага, цаашид шүүхийн практикт учрах нөхцлүүдийг тооцон шүүх шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг хүссэн эмч нарын хийдэг хагалгаа биш. Бид ч холбогдох бүх хууль, журмыг эргэн харж яаралтай сайжруулах ёстой юм байна.

Монгол Улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлж нутагшуулах, тус хагалгааг олон улсын түвшинд хүргэж үсрэнгүй амжилт гаргахад анхнаас нь зүтгэсэн анхдагчийн маань нэг бол яах аргагүй Хүний Гавьяат Эмч П.Батчулуун эмч юм.

Маш олон гэр бүлд аз жаргал, амьдрал бэлэглэсэн тангарагтаа үнэнч, буянтай энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол. Буруу мэдээлэл нийгэмд түгээж, нийгмийг бухимдуулсан асуудлаас болж цаашид хэдэн хүн, хэдэн гэр бүл хохирох бол" гэж бичжээ.

legacy:batchuluun emch/ba4e9a042f4499979bdedc24064828a6c27eaada.jpg

Тодруулбал, хэргийг эргэн сануулахад өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан байдаг.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    С.Энхболд янз бүрийн юм бичээд энэ хүнд нэрмээс болно уу гэхээс нэмэр болохгүй. Өөрийгөө ч барьж өгнө. Сайд байхдаа дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн хүн дээ. Үндэслэлгүй хөрөнгөжсөнөө тайлбарлах, шүүгдэх өдөр ирэх л байхдаа

  • З
    Зочин

    Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.

  • З
    Зочин

    Чи ч бас асуудалтай л хүн шүү дээ. Тийм болоод л хань татаж саймширч байгаа. Хутга барьсан алуурчин шиг эд эрхтнийг тонон дээрэмдээд бусдад зарж амь зогоох чинь ариун явдал уу ?

  • З
    Зочин

    Бид хууль журамдаа эргэж харах сайжруулах хэрэгтэй юм байна ч гэх шиг чи тийм эрхтэй хүн мөн билүү