МЕТРО ХОТ: Цагаан сарын ХОЁР ӨДРИЙН амралтыг иргэд СУНГАХ хүсэлтэй байна

Нийгэм
Delgertsetseg
Унших: 4 мин 27 сек
420
legacy:2025/01/NewFolder/zolgoo.jpg

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болоход сар гаруйн хугацаа үлджээ. Энэ жил билгийн тооллын шинийн НЭГЭН тасарч байгаа учраас бүх нийтээрээ хоёр өдөр амрахаар болж байгаа нь иргэдийн дургүйцлыг төрүүлж цахим сүлжээнд шүүмжлэл дагуулах болов.

ЗУТРУУ ЗОЛГОЛТОД АМИАРАА ДЭНЧИН ТАВИХ УУ?

legacy:tsagaan sar/unnamed copy.jpg

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан. Гэвч энэ жил шинийн нэгэн тасарснаас үүдэлтэйгээр монголчууд хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2, 3-нд золголт хийхээр болж байгаа юм. Энэ нь амралтын өдрүүдэд таарч, ажлын өдөр Даваа гарагаас эхэлж байгаа тул иргэдийн дургүйцлыг төрүүл, олон нийтийн дунд маргааны сэдэв болов. Арга ч үгүй биз, идээний дээдийг дэлгэж, өнгөтний сайхныг өмсөн бүтэн жил уулзаагүй аав ээж, ах дүү нартайгаа учран золгодог үндэсний баяр бол сар шинийн баяр. Энэ утгаараа битүүний өдрөөс эхлээд л хотоос гарах машины цуваа түгжрэл үүсгэдэг. Утаа, түгжрэл, ажил, гэр ахуйгаасаа холдож аав ээж, ах дүү нартайгаа цөөн хоног ч болтугай уулзах баярын өдөр нь магадгүй цагаан сар. Хөдөө орон нутагт байгаа ахмадуудын хувьд ч тэр үр хүүхэд, ач зээ нартайгаа уулзах ганц завшаан. Цаашилбал “эвдэрсэн нь эвэлж, бутарсан нь цугладаг” гэх хэлц үг ч оргүй биш.

Ураг төрлөөрөө учран золгохын баярын утга учир нь энэ. Атал амралтын өдрүүдэд цагаан сарын баяраар аав ээж, ах дүү нартайгаа амжиж амар мэндийг нь мэдэж золгох эсэх нь хүртэл эргэлзээтэй болов. Жишээ нь, Увсад золголт хийлээ гэхэд замдаа явж байтал цагаан сар дуусах нь тодорхой болно.

Улаанбаатар хотоос 1300 км зайтай, машинаар багадаа л 12 цаг явна гэж бодвол хэзээ нь золгоод хэзээ гэртээ харих вэ? Энэ мэтчилэн иргэдийн хувьд цагаан сарын хоёр хоногийн амралтыг сунгах тухай хүсэлт эхнээсээ сошиалд хөвөрч эхлэв.

Муугаар ярихад, санд мэнд золгоонд яарч зам дээр давхиснаас үүдэн гэр бүлээрээ эрүүл мэнд, амь насаараа хохирохыг ч үгүйсгэхгүй. Магадгүй “эргээд ярина ажилдаа явахгүй бол болохгүй” гээд гэрээс нь гарсан хүн эргэж хэзээ ч ирэхгүй бол, өсөж торниж яваа үр хүүхдээ алдахыг, насан туршдаа харамсаад ч барахгүй эрүүл мэндээ алдахыг хэн ч хүсэхгүй нь тодорхой.

Харамсалтай нь, цагаан сарын баяр амралтын өдөр гэнэтийн гай зовлон ажил явдлаар дуусах нь бий.

Тухайлбал, 2019 оны цагаан сарын баяраар 13 хүн амь насаа алдаж 60 хүн гэмтэж байв. Амь насаа алдсан хүмүүсийн ихэнх нь буюу 12 нь орон нутгийн замд зуурдаар өнгөрсөн гэх тоон мэдээлэл бий.

ЦАГААН САРААР ААВ ЭЭЖ, АХ ДҮҮ НАР ЛУУГАА ЯАРЧ ХУРД ХЭТРҮҮЛЭЭД ОСОЛД ОРОХ ЭРСДЭЛ НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ

legacy:tsagaan sar/0101.jpg

Ялангуяа баяр амралтын өдөр давчуу байх тусам зам тээврийн осол гарах магадлал өсдөг болохыг Тээврийн цагдаагийн алба үгүйсгэсэнгүй. Гэхдээ цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж хяналт шалгалтыг явуулдаг тул өнгөрсөн жил баярын үеэрх осол аваарыг бууруулж чадсаныг тус газраас мэдээлэв. Энэ жил мөн адил өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана гэх тайлбар өгөв. Энэ талаар “Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд хүч нэмэгдүүлэн ажиллана.

Амралтын өдрүүдэд замын ачаалал буурдаг тул үүнийгээ дагаад зам тээврийн осол буурдаг. Гэхдээ баярын үеэр хөдөлгөөний эрчмээ дагаад магадлалаар зам тээврийн осол өндөр болохыг үгүйсгэхгүй.

Иймд бид эрсдлийг урьдчилан тооцоолж орон нутгийн замд 100 км тутамд хурд хэмжигч тавьж, шугамын эргүүлүүд жолооч нарыг хянаж шалгана” гэсэн юм. Мөн тус газраас орон нутгийн зам тээврийн ослын шалтгааны ихэнх нь жолооч нарын өөрсдийн хайхрамжгүй үйлдлээс болдог гэдгийг тодотгоод хэд хэдэн жишээ дурдсан. Тухайлбал, сар шинийн баяраар айл хэсэж яваа хүмүүс 100 татаад гайгүй байх гэж жолоо бариад осолд орох, баяраар аав ээж ах дүү нар луугаа яарч хурд хэтрүүлээд осолд орох эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг аж.

ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ БАЯРААР 7 ХОНОГ АМАРДАГ ЖИШИГ ТОГТООХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ

Хэзээнээс л цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэсэн монголчуудын хувьд баяр, амралтын өдрүүд урт байх тусам зам гарах эрсдлээ тооцож аюулгүй байдлаа боддог бол давчуу байх тусам осол аваар гаргах эрсдэл нь нэмэгддэг бололтой. Харин сүүлийн үед хүний өөрийн элдэв баяр ёслол тэмдэглэж амардаг жишиг тогтсон монголчуудын тухайд жилд нийтээр тэмдэглэх баяр амралтын хуулиар 9 удаа амардаг.

Тухайлбал, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Бурхан багшийн дүйчин өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр, Улс тунхагласны баярын өдөр гэх мэтчилэн. Харин энэ бүх баяраар амрахын оронд уламжлалт Цагаан сарын баяраар олон хоног амардаг бол иргэдийн хувьд ч тэр, аж ахуйн нэгжүүдийн хувьд ч тэр, нийгэм эдийн засгийн талаасаа авч үзвэл аль аль талдаа ашигтай биз ээ.

Хөрш зэргэлдээ улс орнуудыг харахад манайх шиг онцгой өдөр бүрийг нийтээр тэмдэглэж амрахын оронд үндэсний баяраараа олон хоног амардаг жишээ олон бий.

Урд хөрш Хятадын тухайд авч үзвэл, бидэнтэй адил хамгийн том баяр нь цагаан сар байдаг. Баярын амралт нь жилээс жилд өөрчлөгддөг ч үндсэндээ 7 хоног байдаг. Зарим компани олон хоног амрах ч тохиолдол бий. Гэхдээ баяр нь 1-2 сар үргэлжилдэг.

Мөн Казахстан улс уламжлалт Наурызын баяраар 7 хоног амарч тэмдэглэдэг уламжлалтай. Харин монголчууд энэ жил баярын хоног нь амралтын өдрүүдэд таарч байгаад бухимдах нь арга ч үгүй биз. Тиймээс ядаж тав хоног амрах саналыг ч иргэд гаргаад байгаа юм.

Хуваалцах:420

СЭТГЭГДЭЛ (42)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    3honog hangalttai shuu dee yun 7-10 honog veee

  • З
    Зочин

    XOXO

  • З
    Зочин

    XOXO

  • З
    Зочин

    10-7 хоног амрах эрхтэй шүү дээ!!! Ээжийн хувиар миний охин маш их ядарж байна!!!!

  • З
    Зочин

    Хуулийг хэн дуртайн өөрчлөх ёсгүй. Амралт хангалттай ажиллах хэрэгтэй, ажиллах дургүйн амарч л байг,

  • З
    Зочин

    Ямарч тайлбаргүй 10 хоног амраа. Ажиллах дуртай хүмүүс нь ажиллана л биз.

  • З
    Зочин

    АЖИЛ ДУУСЛАА.БИТҮҮЛНЭ ГЭЭД БАЙДАГ ХЭН БИТҮҮНИЙ ХООЛ ХҮНС БЭЛТГЭХ БОЛЖ БАЙНААА😅ЭНД Л БИДНИЙ МОНГОЛ ЗАН ҮЙЛ ЯВЖ ИРСЭН БАЙХАД КАПТАЛИСТ НИЙГМИЙН ХҮМҮҮС ОЙЛГОХ УХААН ХҮРЭХГҮЙ БАЙНАО.

  • З
    Зочин

    Хуулийг бүх нийтээрээ дагаж мөрдөж сурах хэрэгтэй Өөрсдийн ашиг сонирхолд тааруулж өөрчлөөд байвал хууль батлаад яах вэ дээ УИХ гишүүд нь хүртэл үндсэн хуулиа мөрдөх биш ашиг сонирхолдоо тааруулж өөрчлөх гэдэг болж

  • И
    Иргэн

    Цагаан сараар 7 хоног амрах хэрэгтэй.Ингэхдээ битүүн, битүүний урд өдрөөс шинийн 5 хүртэл амрах.Ингэвэл замын түгжрэл арай гайгүй.Янз бүрийн осол аваар бага.Нөгөө талаар хүүхэд багачуудад уламжлалтай баярын мөн чанарыг таниулж ахмадаа хүндэтгэх, ах дүүсээ мэдэх цус ойртохоос сэргийлэх, уламжлалтай наадгай тоглох ёс заншилд суралцах зэрэг ач холбогдол өгөх хэрэгтэй.Монголчууд хэзээнээс цагаан сарын өдрөөр тэр жилийнхээ байдлыг шинждэг. Уужуу тайван бол тэр жилдээ уур уцааргүй бна.г м .Саяын жагсаалыг харахад ёс зүйгүй юм бас их харагдаж байлаа.

  • З
    Зочин

    Шиниин нэгэнтэй ч бай нэгэнгүй ч бай гурав хоног л амрах хэрэгтэй.

  • A
    Amralt sungahiig zuvshuuruhgui shuu!

    1 udur amrahad hangalttai sh dee.malchdiin bayar buyu tsagaan saraar heden huduhnii orkuud l bayarlana biz.busad ni ajlaa hiimeer bna

  • И
    ИРГЭН

    Социализмын үед сайхан баяр байлаа!!! Одоо хөгшчүүлд ядаргаатай, тэнмэлүүдэд ээлтэй баяр болсон!!! Айл хэсэж идэж уухаас биш гэртээ хүн урилгагүй хүн сүрэг бий болсон шүү!!! Ккк

  • И
    Иргэн

    Хөөрхий орон гэргүй, эсвэл орон гэртээ хүн оруулдаггүй зөвхөн айл хэсэж цадахаа мэдэхгүй идэж уудаг, ажил төрөл гээд байх юмгүй, залхуу, архичин, таних танихгүй айл хэсдэг улны сэтгэлгээтэй Монголчууд олон хоногоор баярлая гээд уурлаад байх шиг бн!!! 3- хоногийн амралт хангалттай, улс орон өрх гэр чинь өрөөндөө байригдаж сүйрлээ!!

  • З
    Зочин

    Хуулиа хүндэл

  • I
    Irgen

    Mgl d amralt ih bnu gehees bga bhgui l bga shde nair naadam mgl d bn shde amralt ni blno 2 udur tamine ih udaan bayaraar odo yahaw de tamine

    • З
      Зочин

      Zail oo hytad irliiz

    • Х
      Хөөе BITCН

      Шаа амрах ёстоо

  • З
    Зочин

    Март 8 таарах тул 10 хоног амаръя, хэн хэндээ амар шүү дээ.

  • Д
    ДвН

    Цахимаар золгохоор боллоо...ажлын заваа гаргаад дараа нь очоод л золгочихьё

  • З
    Зочин

    Цагаан сараар ээж аавдаа очиж золгох маш сайхан бдг шүү дээ 10 хоног амраах хэрэгтэй

  • З
    Зочин

    Нээрээ л 2 хоног яаж амжих вэ дээ ард түмнээ үндэсний хоёрхон баяраар нь 7 хоног болгочиход яахав дээ ТӨР УДИРДСАН ХҮМҮҮС АРД ИРГЭДЭЭ БОДМООР ЮМ ДАА

  • З
    Зочин

    Монгол улсд баяр гэж бүх нийтээр өдөр хэт олон байна. Үүнийгээ цөөлж ердөө 2 удаа бүх нийтээрээ амардаг болгож бусдыг тэмдэглэлт өдөр болгон хурал , ёслол хийж тэмдэглэдэг болгох хэрэгтэй. Бурхан багшийн их дайчин өдөр,үндсэн хуулийн өдөр , малын 8 г.м. шаардлагагүй амардагаа болих хэрэгтэй.

    • З
      Зочин

      Бүх нийтээр амардаг, матрын 8 гэж заларуулах

  • И
    Иргэн

    Цагаан сараар 2-3 өдөр амрахад болно. Үүнээс олон өдөр хэрэггүй.

  • З
    Зочин

    Монгол улсын баяр, тэмдэглэлт өдрийн тухай хууль нь төрийн бүхий л албыг явуулдаг аргын тоололын сар ,өдрөөр тогтоосон байдаг тул хуулиар 3 өдөр гэж заасан л бол тэр өдрүүдэд амрах ёстой тул маргах хэрэггүй.

  • З
    Зочин

    Ковидын жилүүдэд золгоогүй. Тэгээд яачихсан юм, тэрнээс болоод үйлс нь хазайгаад янз бүрийн юм болсон уу

  • З
    Зочин

    Наадам , цагаан сараар доод тал нь 7 хоног , дээд тал нь 10 хоног амраадаг болох хэрэгтэй бна

  • И
    Иргэн

    Амралтын өдрийг юу сунгах вэ ажлаа хийж байвал хэрэгтэй шүүдээ амрах зугаалахаар л нэг болсон

  • I
    Irgen

    Үндэсний баяр цагаан сар, наадмаар 10 хоног амарах нь зөв гэж боддог шүү

  • Т
    Тиим шүү Ядаж 5 хоног амармаар бна

    Тиим шүү Ядаж 5 хоног амармаар бна

  • З
    Зочин

    хуулиараа л байвал болоо,хэдэн өдөр амрах нь тийм чухал уу,өөрсдөө зохицуул

    • Z
      Zochin

      Yag zuv.

  • Z
    Z

    Малчид тэмдэглэдэг байвал зүгээр юм амралт энэ тэр гэхгүй...малчдын цагаан сар болгож хуулчил....хот суурийн газар амьдардаг хүмүүс хүсвэл ээлжийн амралтаа аваад хөдөө явна биздээ....хотын хүмүүс амарч архидахын нэмэр ажлаа хийж мөнгө яаж олохоо л бодцогоо ...7 сард наадамаар сар амардаг болговол зүгээр юм...хөдөө нутагруугаа явж наадамлаад үндэсний баяр наадамаа өргөн дэлгэр тэмдэглэх хэрэгтэй

  • З
    Зочин

    Хэтэрхий урт амраад мартын 8-н хүрнэ. Дампуурч өгөх юм бна даа. Ажил хийх хүн олдохгүй нь ээ.

  • З
    Зочин

    Тийм олон хоног амрах хэрэггүй ш дээ архидаж авгай хүүхдээ дарамтлах хоорондоо хэрүүл зодоон хийх хөдөө гадаа согтуу галзуу явж осол зөрчил гаргахаас өөр юмгүй ш дээ

  • O
    otgonbaatar

    7 honog arai servvdene.hen ajil xiix yum.

  • З
    Зочин

    Монголыг манжийн эрхшээлд оруулсан түвдийн лам нар буруу өдөр тэмдэглэх гэж байгаа

    • Н
      Навсгар гуйлгачин

      Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн навсгар монгол гуйлгачин бол 500 жилийн туршид түвдийн шар хувалзуудын бөгсийг долоож , хатсан баасан дээр нь зодолдов Монгол л хүн биш бол хэн нь ч байсан яахав гэсэн бодолтой 1 нэгийгээ үзэж чаддаггүй, алж талсан , арчаагүй муусайн монгол хар хувалзууд хоорондоо уралдан түвд рүү жороолон очиж , уйлж хайлан гуйж гоншигнон , царай алдан байж бөөс хуурст яр тэмбүүт сохор дүлий түвдийн шар хувалзуудаар монголын төрийг бариулжээ Мунхарсан монгол навсгар гуйлгачид овог нэр газар шороо уул ус толгод гудамж талбай гээд байдаг бүхнээ түвдээр нэрлэн , 5 гурван үг, маань мэгзэм уншиж 1 нэгэндээ гайхуулна Монгол оркууд хадаг яндар болон сэгсэлзэж цам майдар болон сагсалзаж түвдийн соёлоор гайхуулахыг сонссон харсан түвд чавганц цочирдон гайхаж тэгсэнээ тачигнатал инээж монгол оркыг шоолно Үсээ цайж духаа цоортол түвдизмд түлэгдсэн монгол түвд балба гэсэн 3 гуйлгачин улс энэ дэлхийн хөгжлийн адаг шаар болоод гуйлгаар өдөр хоногийг аргацаан

  • З
    Зочин

    бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүд нь хуанлийн амралтын өдөртэй давхцвал шилжүүлдэг хууль ч юм уу журам байдаг байсан сан. сүүлийн жилүүдэд тэгсэнгүй. урт амраадаг болмоор байна.

  • З
    Зочин

    Наадам цагаан сараараа урт амардаг бх нь зөв. Цагаан сараар 10 хоног амрах хэрэгтэй. Бусад ганц нэг өдөр амардаг илүү дутуу амралтуудаа танах хэрэгтэй. Цагаан сар наадам бол Монгол үндэстний ондоошил дархлаа шүү ач холбогдол өгж урт амардаг бх нь зөв

  • З
    зочин

    Наадмаар олон хоног амардаг илүү зан шүү. Наадмаар үндэсний спортынхон л завгүй байж баярладаг болохоос нийт ард иргэд баярладаггүй. Харин цагаан сараар бүх ард түмэн баярлаж байхад, олон хоногоор амраамаар юм.

  • З
    Зочин

    Цэдэнбал энэмуу цагаан сарыг устгаж билээ