Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн галт зэвсэгтэй этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/01/b/22222222.jpg

Цагдаагийн байгууллагаас хүн амины хэрэгт сэжиглэгдсэн 39 настай Н.Оюунбаатарыг эрэн сурвалжилж эхэлжээ. Тухайн этгээд нь галт зэвсэгтэй яваа бөгөөд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байж болзошгүй аж. Содон шинж тэмдэг нь ногоон өнгийн үстэй дээлтэй, гадуураа ногоон эрээн куртиктэй, хар хөх өнгийн ноосон малгайтай, бор алаг өнгийн түрийтэй гуталтай, хар өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой яваа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.