Д.Амгалан: “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил ард олондоо ээлтэй, дарга түшмэдэд ЭРЭЭН БАРААН ХУТГАЛДАХ жил гарахаар байна

Нийгэм
Bolormaa
Унших: 4 мин 11 сек
170
legacy:2025/03/418235658_7509449592425489_3691184044784214546_n.png

“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн өнгө, онцлогийн талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Амгалантай ярилцлаа.

-Ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн ерөнхий шинж ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу. Шороон үхрийн зурлагад яаж буусан байгаа вэ?

-UBN сайтын нийт уншигчдад ирж буй могой жилийн мэндийг урьдчилан дэвшүүлье. Жилийн ерөнхий өнгө байдлыг шинждэг олон аргачлалууд байдаг. Монголчуудын дунд түгээн дэлгэрсэн хамгийн өргөн дэлгэр арга нь шороон үхрийн шинж гэж байдаг. Шороон үхрийг шинжихэд энэ жил хүн зондоо ээлтэй сайн жил гарна. Идэр залуус хийгээд нялхас хөгшдөд анхаарууштай жил байна. Учиргүй муу гэж ойлгож болохгүй анхаарах шаардлагатай л гэж байгаа юм. Харин дарга түшмэдэд эрээн бараан хутгалдах жил гэж байна. Халаа сэлгээ, жагсаал цуглаан байх магадлалтай жил юм уу гэж харагдаж байна. Байгаль цаг уурын тухайд гэвэд жилийн эхээр бага зэргийн салхи шуургатай. Хяруу цас их унамтгай байх гээд байна. Жилийн дунд үеэр хур бороо алаг цоог байх нь. Зарим газраа хур тунадас сайтай. Нийт монгол нутгаа хамарвал зарим газраа гандуу маягтай жил гарна. Өвс ургамал арвин ургаж, тариа ногоо дажгүй авахаар харагдаж байна. Зундаа нилээн дулаахан. Энгийн яриагаар бол халуун жил гарахаар харагдаж байна.

-Энэ жил шинийн 1 тасарч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жил анх удаа шинийн 1 тасарч байгаа юм биш. 1944 оны 16 дугаар жарны хөх бичин жилд шинийн 1 тасарч байсан гэсэн түүхийн баримт нь архивт байна. Өөрөөр хэлбэл, шинийн 1 байхгүй. Шиний 2-нд шинэлсэн гэсэн үг. Зурхайн тооцооллоороо бол шинийн нэгэнгүй байх, битүүнгүй байх тооцоолол бол гардаг. Тэр нь энэ 2 жилд таарчихлаа. Үүнийг зөв явж байна гэдгийг шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд зөв явж байна гэдгийг албан ёсоор батлаад олон нийтэд мэдээлчихсэн. Тэгэхээр бид нар дураараа өдөр хасаад нэмээд байгаа юм байхгүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Тиймээс Монгол түмэн гуравадугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд шинэлнэ. Энэ бол маргаан байхгүй.

-Шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах гэх мэтчилэн тодорхой зан үйлүүд байдаг. Эдгээрийг шинийн 2-ндоо хийнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Шинийн 2-ныхоо өглөө зүг мөрөө гаргаад л шинэлдгээрээ шинэлнэ. Өдөр тасарлаа гээд өөрчлөгдөх зүйл байхгүй.

-Шинийн 2-ныг хар өдөр айл хэсэхгүй. Золголт хийхгүй гэх хүмүүс байдаг. Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байгаа харагдсан?

-Би ойлгохдоо орчлон хорвоогийн өдөр болгон сайн, сайхан гэж ойлгодог. Муу өдөр гэж байхгүй. Муу өдрийг сайнаар тайлдаг монголчуудын аргачлал байдаг. Гэхдээ шинийн 2 бол муу өдөр биш. Орчлонгийн нар мандах бас л нэг сайхан өдөр шүү дээ. Тэгэхээр шинийн 1-ных нь өдөр байхгүй учраас шинийн 2-ны өдрөө шинийн 1-ний өдөр гэж тооцоолж зүг мөрөө гаргаад сэтгэлд сэвгүй шинэлэх хэрэгтэй.

-Зүг мөрөө гаргах ёс уламжлалын талаар товчхон мэдээлэл өгөөч. Зөвхөн өрхийн тэргүүн төлөөлөөд гаргахад болох уу. Аль эсвэл гишүүн бүр гаргах уу?

-Гэр бүлийн гишүүд өөрийнхөө хийморийн зүг болон буян хишгийн зүг мөрөө мэдэж байгаа бол бүгдээрээ гаргаж болно. Хэрвээ мэдэхгүй байгаа бол зөвхөн гэрийн эзнээрээ төлөөлүүлж зүг мөрөө гаргах боломжтой.

-Битүүний өдөр гурван мөс тавих ёс уламжлалыг тодорхой тайлбарлаад өгч болох уу. Залуу гэр бүлүүд төдийлөн сайн ойлгож, мэддэггүй шүү дээ?

-Битүүний өдөр Лхам бурхан гурван мянган ертөнцийг эргэж хүн зоны аж амьдралыг харж, ханддаг гэдэг. Тийм учраас Лхам бурхныг морилж ирэхэд унаж яваа морь луусанд нь зориулж, ундаа бэлдэж байгаа гэсэн домогтой домтой юм. Өнгөрсөн, ирээдүй, одоо гэсэн 3 цагийг бэлгэдэж тэр 3 мөсийг тавьдаг. Битүүний орой битүүлэг хийхээсээ өмнө тотгон дээрээ тавьбал зүгээр байдаг.

-Жил нь орж байгаа болон гарч байгаа хүмүүс юуг анхаарах ёстой бол?

-Жил нь орж байгаа болон гарч буй хүмүүс тусгайлан засал ном хийлгэх учиртай. Тийм учраас 1977, 1989, 2001, 2013, 2001 оны могой жил гээд 13, 25, 37, 49-ний жил нь орж байгаа хүмүүст онцгойлсон заслууд байгаа. Мөн 1993 оны усан тахиа жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай харагдаж байна. Тиймээс жил нь орж байгаа болон жилээ үдэж байгаа хүмүүс цагаан сарын өмнө эсвэл хойно засал номоо хийлгэчих хэрэгтэй.

-Сүсэгтэн олны дунд шинийн 8 аль эсвэл 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэх ойлголт байдаг. Засал номоо хийлгэхэд заавал энэ хугацаанд багтаж хийлгэх ёстой байдаг уу?

-Сар шинийн баярын дараа хүрээ хийдийн газруудаар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэх хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгддэг. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй. Зурхайн ном сударт нар буцахаас өмнө засалтай хүмүүс засал номоо хийлгэвэл сайн гэсэн утга байдаг. Энэ нь зургаадугаар сарын 22-ныг хэлж байгаа. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр учраас хүмүүс өөрсдөө бэлгэдэж, энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж үздэг байх. Бусдаар бол зурхайн ном сударт заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой гэсэн юм байхгүй.

​

Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    ЁСТОЙ ГОЕ ХЭЛЛЭЭ ЭРЭЭН БАРААН ХУТГАЛДАХ ГЭЖ. ИНГЭЖ ЭЕРҮҮЛНЭ ГЭЖ. БОЛОХ ЮМ БОЛДГООРОО Л БОЛНО. ЭРЭЭН МОГОЙ ЖИЛ ХАТУУ ГЭЖ ТЭРБИШ ЗУРХАЙЧ БАС АЙЛДАЖ. ЗАРИ ЗУРХАЙЧ НАР АЙГААД ДЭЭДСҮҮДИЙН ТАЛААР АМ НЭЭСЭНГҮЙ. ГАНЦ МАНАЙ МОНГОЛД Ч БИШ ХАА САЙГҮЙ ГЭНЭ ЛЭЭ

  • З
    Зочин

    дандаа л ингэж хэлдэг ш дээ

  • З
    Зочин

    Учрал хүүкгийн сайн дүү яаж болов

  • З
    Зочин

    darga tvshmedvvd bvgd shorond suuh magadlaltai bna geed heleechee bvr shvvh tsagdaa nar ni avilgaliin heregeer shorond suuh yum bna ter bvv hel 10 avilgachiig zaatslah yum bna geed heleechee

  • З
    Зочин

    shal hudlaa

    • З
      Зочин

      Шал худ худ

  • И
    Иргэн

    Шал худал.өнгөрсөн жил бас ард олонд ээлтэй л гэсэн.ядарч цөхөрч байна.зурхайн ухаандаа муу хүмүүс худал мэдээлэл хийх юм

  • З
    Зочин

    Юу яриад бга юм бэ??! Одоо могой жил гарнх биздээ?

  • А
    Ака-м

    Зурай гэждээ худлаа бөөрөнхийлөөд хаяж!тэгжич магад тэгэхгүйч байж магад гэнэ үү!!!ккк

    • З
      Зочин

      Ккк

  • A
    A

    Darga nart gexiin darga nart zoxiulaad zoxiogood baidimu?. Unen butku gomo nariin uur uurxai bgaadaa nowshiin lam nar xuuxen xuchindeed buzartai xogiin garuud

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Худал ярьсан хувалзууд шинийн 2 нд гэрээс гарч болохгүй муу өдөр гэдэггүй билүү орчлонгийн нэг өдөр алга болно гэж юу байх авчээ

  • Л
    Лол

    Зайлаа төвдийн шар хувалзнууд

  • З
    Зочин

    Гандан хийдүүд жил дураараа уншуулах номны мөнгийг нэмэх нь буруу.Мөнгө нэмлээ гээд илүү юм юу байгаа нь мэдэгдэх юм байгаа юм уу

  • З
    Зочин

    Худлаа шаасан хэдэн халзан баагийнууд ажил хийхгүй ээ дандаа болох болохгүй юманд орооцолдож байдаг нөгөө гандан шуу юм нь бизнесийн байгуулга болсоноо зарласан гэл үү одоо бүүр амар амар бурхан багш нь харсан бол харамсмаар хэдэн өтнууд шүү

  • Б
    Балдан

    Жил болгон л худлаа үнэн юм ярьж,бичиж ард иргэдийн толгойг эргүүлж хэрэггүй л баймаар юм.Төр засаг нь хүртэл худал хуурмагийг хүлээн зөвшөөрч байгаа нь нийгмийн дунд залилах,хуурмагийг газар авахуулж байна