ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -7 хэмийн хүйтэн. Цастай

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/01/b/257543828_1248212712320642_5562754304971679053_n.jpg

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Маргааш үдээс хойшдоо цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.