М.Итгэл: Бага ангийн сурагчдын сурах бичиг нь дэвтэр болж өөрчлөгдөнө. Ингэснээр сурагчдын цүнхний жин, гэрийн даалгавар багасна

Нийгэм
Sosorburam
Унших: 2 мин
30
legacy:2025/01/итгэл.jpg

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагын шинэчлэл явагдаж байна. Тодруулбал, боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн түшиц 26 сургууль, 18 цэцэрлэгт, сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагын шинэчилсэн хувилбарын тохирц, агуулгын нийцлийг анх удаа судалжээ.

Судалгааг хоёрдугаар улиралийн туршид мөн хийх бөгөөд шинэчлэлийн үр дүнд анги дэвшсэн ч хичээлүүдийн агуулга давхарддаг байсан нь арилж, сурагчийн цүнх хөнгөрнө гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэлээс тодрууллаа.

-Сургуулийн өмнөх боловрол болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлагад ямар шинэчлэл орж байгаа вэ ?

-Хамгийн эхэнд сурах бичиг нь гарын авлага болон дасгал ажлын дэвтэр гэх хоёр хэсэгтэй болсон. Гарын авлагыг ангидаа хэрэглээд дасгал ажлын дэвтрийг гэртээ даалгавраа хийхдээ ашиглана.

Ингэснээр сурагчдын цүнхний жин, гэрийн даалгавар багасна.

Хоёрдугаар ангиас эхлээд монгол хэлний унших бичиг гэх номтой болж байгаа. Унших бичгийн урд хэсгийн номын агуулгад тухайн бүлэг сэдвүүдийн хичээлийг үзсэнээр юуг сурах , хэддүгээр хуудсан дээр хичээл нь байгааг бичсэн. Ер нь сургалт эхлэхээс өмнө ерөнхий төсөөллөө эндээс авна гэсэн үг. Хоёрдугаарт хөгжмийн номыг нэгдүгээр улирлын туршилтаар туршиж үзэхэд сурагчдад маш их таалагдсан.

Номон дээрх дуу,бүжгийн бар кодыг уншуулахаар дуу, хөгжим дуу нь явдаг болсон.

Түүнчлэн хичээлийн нэрс өөрчлөгдөж хичээлийн тоо багасаж байгаа.

-Тухайлбал, ямар хичээл.

-"Хүн ба орчин", "Хүн ба нийгэм", "Иргэний ёс зүйн боловсрол" гэдэг хичээл интеграци хэлбэртэй болсон. 1-2 дугаар ангидаа "Би Монгол хүн" нэртэй хичээл, 3-5 дугаар ангид "Миний эх орон" нэртэй хичээл орохоор төлөвлөгдөөд агуулгын тохирол нийцлийг шалгаж ажил явагдаж байна.

-Агуулгын давхцалыг арилгах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ ?

-Өмнө нь Монгол хэлний сурах бичгийн 1-5 дугаар ангийн агуулгыг дандаа өөр, өөр баг бичиж, өөр, өөр хэвлэлийн компаниуд хэвлэдэг байсан. Дизайн нь өөр учраас агуулга нь заримдаа давхацдаг байсан. Тиймээс 1-5 дугаар ангийн Монгол хэлний сурах бичгийн агуулгыг нэг баг бичихээр болсон. Тиймээс давцал арилж харин агуулгын гүнзгийрэл нь ихэсннэ. Ийм байдлаар гарын авлага болон дасгал ажлын дэвтэр хийгдэж байна.

-Сүүлийн асуулт. Цэцэрлэг болон бага ангийн сурагчдын сурах бичиг хэрхэх вэ ?

-"Бидний ном" гээд бэлтгэл бүлгийн буюу зургаан настнуудын дасгал ажлын ном гарсан. Тиймээс цэцэрлэг, явуулын гэр цэцэрлэгийн хүүхдүүд энэ номыг үзсэнээр сургуульд бэлтгэгдэх байдал хангагдана гэсэн үг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүн болох багаасаа гэдэг үг бна хүнийг багаас нь дархлаа сайтай үл донтох болгож хүмүүжүүлэх л гол ажил гадны гар хөл болсон улсууд ХУУЧИН боловсролын салбарт их ажилаж бсан шүү улс ороныг дампууруулах боловсрол мэдлэггүй юм уншаагүй юмыг дүгнэх чадваргүй болгдог ган салбар бол боловсролын салбар сайд бсан сурах бичиг зохиож бгаа зөв хичээлийг хасаж бгаагаар хэн монгол төр ард түмний эсрэг явж бгааг харж бно д хүний гараар боловсролын салбарыг самарч байгааг уншиж бно барьж авч бно . Гол нь энэ салбарт албан тушаалыг хайр найргүй их мөнгөөр худалдан авч өгдөг ч бна тэр албан тушаалд очсон хүн нь үнэхээр тэнэгдүүхэн юу хийж бгаагч ойлгохгүй нэг Тийм цус ойртолттой хүмүүс бх нь хэцуу юм аа Энэ бүгдийг маш нарын олж тогтоогоод бдаг ТЕГ ажилаа ХИЙХГҮЙ байгаад учир нь бна магдагүй намын дарга нар тег дарга нараа тэнэгдүү улсуудыг тавьдаг учир бна уу

  • З
    Зочин

    Сурах бичгийн цаас нь зузаан хуудас нь олон байгаа шүү. Монгол бичгийн хичээлийн унших бичиг гээд сурах гаргавал сайн байна. Хэрэглээ нь байхгүй л байна

  • Х
    хүннү

    Яг чам шиг догоддог хүн өмнө хэд хэд байсан. Сурагчийн цүнхны жинг чи мэдэхгүй, ангийн багш мэднэ. Тэд ямар ном ашиглахыг ч хэлж өгдөг. Сурах бичиг нь шаардлага хангадаггүй учираас өөр ном ашгилдаг болоод удлаа.