Завханд - 48.8 хэм хүрчээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/зураг11 - 2022-01-26T101220.440.jpg

Завхан аймгийн Отгон суманд өчигдөр -48.8 градус хүртэл хүйтэрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн агаарын үнэмлэхүй бага температураар бүртгэгджээ. Мөн энэ амралтын өдрүүдэд буюу 25-26-нд шилжих шөнө тус бүс нутгаар дахин -48.8 хэм хүртэл хүйтэн хонох урьдчилсан төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлжээ.

Гэхдээ Завхан аймагт -50 хэм хүртэл хүйтрэх нь ховор бөгөөд онцгой тохиолдол юм. Тухайлбал, Монголын хамгийн хүйтэн бүс гэгдэх Тосонцэнгэлд сүүлийн 80 жилд тохиолдсон хaмгийн хүйтэн темперaтур болох -51 градус нь 1960-aaд онд энэ суманд бүртгэгдэж байжээ.