Дулаалгын хучлага шатаж барилга дээр гал гарч байсныг унтраажээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:gal tuimer/387800851_312009414794283_5480650883737953576_n.jpg

Дулаалгын хучлага шатсаны улмаас барилга дээр гал гарч байсныг онцгой байдлын албан хаагчид унтраасан байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө 01:11 цагийн үед "барилгын дээвэр дээр гал гарч байна" гэсэн дуудлага онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Онцгой байдлын газрын мэдээлснээр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутагт баригдаж байсан есөн давхар барилгын дээвэр дээр гал гарч байсныг даруй унтраасан байна.