Д.Ангар: Хоёр улсын хоёр өөр бодлого. АНУ үйлдвэрээ нээ, бага татварын бодлогоор дэмжье. Харин Монгол татвар, НДШ-ээр бөмбөгдөнө

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:Angar/Angar.jpg

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөсөн. Тэрбээр ажлын эхний өдрөө л эрчим хүчний болон хилийн бэлэн байдал зарлаж Америкийн худалдаа, татвар, цагаачлал, эрчим хүчний бодлогод бүрэн өөрчлөлт хийх захирамжуудад гарын үсэг зурахаа мэдэгдсэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эдийн засагч Д.Ангар цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр "Америкийн төрийн бодлого: Америкт үйлдвэрээ нээ, бага татварын бодлогоор дэмжье, тарифын бодлогоор үйлдвэрлэлийг чинь импортоос хамгаалж өгье гэж байна. Төрийн бодлого нь үйлдвэрлэлийг шүтсэн.

Монголын төрийн бодлого: Шинэ үйлдвэрийг ч татвараар бөмбөгдөнө, НДШ-ээр бөмбөгдөнө. Төлж чадахгүй бол дансыг нь хаана, эрүү үүсгэнэ. Тариф тал дээрээ бол юун үндэсний үйлдвэрлэлээ импортоос хамгаалах, эсрэгээр нь гадны барааг татваргүй, тарифгүй оруулах л юм бодож хийнэ. Төрийн бодлого нь үйлдвэрлэлийг нухчин дарж импортыг шүтсэн.

Хоёр өөр улсын хоёр өөр бодлого. Нэг нь хөгжсөн, нөгөөх нь намагт гацсан нь ердөө үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлогын зөрүү байгаа юм" гэж бичжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Маш зөв энэ бол төрд гадны гар хөлүүд бна. Монголд үйлдвэрлэл хөгжүүлэхгүй далд хорлон сүйтгэгч нар бна хууль дүрмээр төрийн эсрэг үйлдвэрлэгч орон бно гээд сүржин зарлаад дараа 7 хоногоос нь өөр2 бодлог гаргаж эхэлдэг . Тэр тусмаа хятадын наймачдийг үйлдвэрлэгч нарыг дэмждэг төрд шургалсан эдийн засгын тагнуулууд их бна гэж ойлгохоор бдаг шүү