НПГ: Дүнжингаравын осолд “Патрол“-ын жолооч буруугүй нь тогтоогдсон

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
40
legacy:2025/01/прокурор.jpg

Одоогоос нэг жилийн өмнө Дүнжингарав худалдааны төвд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн амь насаа алдсан ноцтой осол гарсан. Энэ хэрэгт холбогдуулан "Дашваанжил" компанийн компанийн удирдлага Г, жолооч нарыг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн болохыг Нийслэлийн прокурорын газраас /НПГ/ мэдээллээ.

НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Дүнжингаравын дэлбэрэлтэд “Nissan Patrol” маркийн автомашины жолооч буруугүй гэж тогтоогджээ Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 8 төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гарсан. Осолтой холбоотой буюу техникийн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан.

Хавтаст хэрэгт цугласан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтад тулгуурлан патрол маркийн автомашины жолооч буруугүй гэж үзсэн.

Харин тухайн "Дашваанжил" компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотойгоор осол гарсан гэх дүгнэлтэд хүрч "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Патролийн жолооч Элбэгдоржийн ахын хүү гэсэн биз дээ. Тэгээд л мултарлаа даа.

    • З
      Зочин

      Харин тийм.

  • З
    Зочин

    Араас нь том оврын машин эргэх үйлдэл хийх гээд орж ирэхэд урагшаа хөдлөж зай гаргахын оронд ямар ч шалтгаангүй зогссоноос үүдэж шүргэлцэж хий алдагдсан. Учрах аюулаас зайлсхийх үйлдэл хийх гэж ч оролдоогүй нь тун харамсалтай.

  • Z
    Zochin

    Арай дэндлээ зам хааж зогссон амьтан буруугүй гэж үү