Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмчийн биеийн байдал нь тааруу тул Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
30
legacy:batchuluun emch/ba4e9a042f4499979bdedc24064828a6c27eaada.jpg

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд энэ сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нар Цагдан хорих 461-р ангид П.Батчулуун эмчтэй очиж уулзжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрбээр:

-Цагдан хорих 461 дүгээр ангид П.Батчулуун эмчтэйгээ очиж уузлаа. Үүссэн нөхцөл байдлыг өөртэй нь тодорхой сайн ярилцлаа. Харин биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдлээ.

Зүрхэндээ долоон стэнд буюу тэлэгчтэй учраас хүндрэлээс сэргийлэх нэн шаардлагатай юм.

Цаашид П.Батчулуун эмчид миний зүгээс шаардлагатай бүх нөхцөлд дэмжиж ажиллах болно. Эмч нар, бусдын эрүүл мэнд амь насыг авран хамгаалах явцдаа хохирогч болох ёсгүй. Цаашид Донорын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Эмч эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай Улсын Их Хуралд өргөн барина.

П.Батчулуун эмчийгээ ойлгож, хайрлан хамгаалж буй салбарынхан та нараараа маш их бахархаж байна. Баярлалаа.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Хэцүү ч юмаа даа. Эмч, эмнэлгийн ажилчид бүгд 1 өдөр ажлаа хаяхад юу болох бол? Үүнийг ард түмэнд нэн ялангуяа заргач, хэрүүлч олон түмэнд мэдүүлэх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Донорын хууль тогтоомж бүрхэг, хүн аварсан хүн нь буруудаад дүнхүү шүүгч нар нь хүний амь аварсан үйлсийг бодохгүй УИХ гэдэг хулгайч нарын цуглуулга баталсан коммунист арга барилаас салаагүй хуулиараа муйхарлаад, ЭМД, халамжийн байгууллага донор болсон бурхан болоочийн гэр бүлд оршуулгын зардал төлөөгүйг нь зариг өнөрөө гэгч шулмас сэвээд үр дүнд нь монголчууд олон хүний амь аварсан алтан гартай эмчээ шоронд тамалж одоо бурхны оронд илгээх нь халаг байна гэдэг өнөөгийн монголын үнэн царай, гутамшиг. өөр улсад бол энэ эмч баатар, саятан байгаа байх.

  • И
    иргэн

    зайлуул. олон хүний амийг аварсан эмч байлгүйдээ. аврах ч байсан байх. одоо эмчлүүлэх гээд хүлээж байсан хүмүүс нь хөөрхий хэцүү байгаа байхдаа