“Кровн” унаж явсан 20-21 насны залуус гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж машиныхаа эд ангид хавчуулагдан гэмтжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
30
legacy:2025/09/osolttsaubncopy.jpg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж хоёр хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлага нэгдүгээр сарын 28-ны 01:13 цагт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.