Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Энэ сарын 29-31-ий өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг түр хаана
00

БНХАУ-ын цагаан сарын баяр болж байгаа тул тус улстай хиллэдэг зарим боомтыг нэгдүгээр сарын 29-31-ний өдрүүдэд түр хаана.
Тодруулбал, автозамын Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу боомтыг хаах юм. Харин Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу, бусад боомт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахыг Гаалийн ерөнхий газар мэдээлэв.



