ТОДРУУЛГА: “Машинтай тэмцэгч“ гэх Б.Цэгмид ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН үндэслэлээр 2023 онд зорчих эрхээ хязгаарлуулж байжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tsegmid jagsaal/MPA_6042 copy.jpg

"Машинтай тэмцэгч" гэх Б.Цэгмидэд шүүхээс ял оноосон гэх мэдээлэл бий. Тодруулбал, Б.Цэгмидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу "худал мэдээлэл тараах" зүйл ангиар буруутгаж, шүүхээс зорчих эрхийг нэг сарын хугацаагаар хязгаарласан гэх.

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-ээс тодруулахад" Б.Цэгмид нь худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр 2023 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхээ хязгаарлуулж байсан" гэлээ.