А.Ариунзаяа: Ямар хөгийн шийдвэр вэ. Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай ЗГ-ын 57-р тогтоолыг хүчингүй болгосон юм уу

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
20
legacy:2025/01/277610787_474405344477052_1682034120517771683_n.jpg

Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх эрхийг нь өгөх шийдвэр гаргасан.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Өмнө нь гарсан Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-ны хооронд морин уралдааныг зөвшөөрнө гэсэн ийм хугацааг үндэслэж тушаал гарсан. Үүн дээр зохицуулалт хийхээс өөр аргагүй болж байна. Хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нд зохион байгуулагддаг байж болно. Хэрэв хаврын морины уралдаан гуравдугаар сараас хойш аймаг орон нутагт зохион байгуулбал заавал 12-оос дээш нассны хүүхэд байх ёстой" гэж мэдээлсэн.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өөрийн цахим хуудаснаа дээрх асуудалтай холбоотой хоёр пост бичжээ.

"Хүүхдээ хамгаалах ёстой сайд нь. Засгийн газрын 2019 оны 57-р тогтоолыг хүчингүй болгосон юм уу" гэж бичсэн бол "Ямар хөгийн шийдвэр вэ? Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэх нь Үндсэн хуулийн зөрчил мөн үү" гэж бичжээ.

legacy:22255587/морь.JPG
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Уяачид нь өөрөө унаад уралдчих аль нэг нь л түрүүлнэ. Морио сойхдоо өөрийгөөч сойгоод жингээ хасаад л блно шүү дээ.

  • И
    иргэн

    Аймаг сумын ИНХ-д дээд шүүхийнхээ шийдвэрийг хүргүл мөрдүүл Мөнгөтэй уяачид сумыг аргалахаа мэдэх байлгүй Харин хүүхэд алахад уяач зохион байгуулагч нартай 20 жилийн ял өгнө гээд хууль санаачилчих юун 12 нас цасанд хальчирахад нас ямар хамаа байна