НЭМҮТ: Менингококк халдвар тусвал хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрдэг тул амны хаалт зүүлт, дархлаагаа дэмжихийг анхааруулж байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:huuhed emneleg/эмнэлэг.jpg

Менингококкоор өвдсөн хүний амь нас цаг минутаар хэмжигдэж эхэлдэг тул шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгт хандахыг сануулж байна. Энэ халдварт өвчин нь нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэгдээд байгаа юм.

- Нянгаар халдварладаг, маш богино хугацаанд хүндэрдэг өвчин

- Хүний тархины бүрхүүл үрэвсэж хүндэрнэ

- Цусанд халдвар орж, цусны хордлого үүсгэдэг

- Агаар дуслын замаар халдварлана

- Халдвар хамар, хоолой хэсэгт хадгалагдаж, эрүүл хүн тээгч болдог

- Бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа сул хүмүүс хамгийн түрүүнд өртөнө

Шинж тэмдэг

- Өндөр халуурах /39-40/

- Толгой хүчтэй өвдөх

- Дотор муухайрах бөөлжих

- Ухаан самуурах, таталт өгөх

- Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох

- Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох

Урьдчилан сэргийлэх

- Амны хаалт тогтмол зүүх

- Олон нийтийн газар зорчихгүй байх

- Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих

- Дархлаа дэмжих