Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХӨСҮТ: Менингококкт халдвараар өвчилсөн 3 настай хүүхдийг эмнэлэгт үзүүлэх гэж маш их хугацаа алдсан учраас хүүхдийн биеийн байдал ИАШ ХҮНД байна
10

ХӨСҮТ-өөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр, ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Саруул, "Менингококкт халдвараар өвчилсөн 3 настай хүүхдийг эмнэлэгт үзүүлэх гэж маш их хугацаа алдсан. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Ойрын хавьтлын 9 хүнээс хамар залгиурын арчдасын шинжилгээ авсан. Бүгд сөрөг гарсан" гэлээ.



