Хуульч Б.Гүнбилэг: Надаар улс төрийн нам, сонгууль, прокурорын хуулийг бичүүлээсэй. Би бүх булхайг нь засах юмсан

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
200
legacy:2025/01/gunbileg.jpg

Хуульч Б.Гүнбилэг 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байв. Түүнчлэн нэгэн цагт Монгол ардын намын гишүүн байсан, УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, нам нь 2020 оны сонгуульд нэр дэвших тойрог өгөөгүй учраас өөрөө бие дааж, Булган аймагт өрсөлдөж байсан удаатай.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Надаар улс төрийн нам, сонгууль, прокурорын хуулийг бичүүлээсэй. Би бүх булхайг нь засах юмсан. Даанч нэг ажлын хэсгийн гишүүн гэж нэрийг минь хавчуулаад тэгээд өөрсдийнхөө санаагаар аймхай, амиа тээж ядан яваа амьтсыг ашигладаг. Хэлсэн үг санааг минь сүрхий толгой дохин хүлээж авч байгаа царай гаргаад хуулиндаа хийдэггүй.

Толгойд бяр, туршлага байгаад байх юм. Энэ улс орноо хар нүх, чөтгөрийн тойргоос авмаар байх юм.

Намайг бүтээсэн эцэг, эх, багш нар, найз нөхөд, тэднийг бас бүтээсэн он жилүүд гээд 1 мэргэжилтэн бэлтгэх гэж хэчнээн их цаг хугацааг энэ улс орон зарцуулсан бол. Хааяа бачимдаад байх юм. Эднийг харахаар, цөг" гэж бичжээ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Угаасаа явхааргүй бна, Гишүүд нэг ингэж гарч ирээд худ поп хийж бгаад таг болдог улиг болсон л арга бна

  • З
    Зочин

    Зөв зөв. Нөхрийн сайныг ханилан байж мэддэг гэдэг. М.Энхболдын далд хорон санааг гүнзгий сайн судалсан байх. Одоо бүх алдаа хулгай луйврыг нь илчилж улсаа аврах хэрэгтэй. Нямдорж шиг хуулийн сайд хийж хулгайчдыг хамгаалж ашиг харж амьдарвал насны эцэст түмний хараал идэж өнгөрнө гэдгийг ойлгосон байх гэж бодож байна. Шударга хүн болохоор нь УИХ-д дэвшүүлбэл " төрийн нууц " нэрээр нууцалдаг хэргүүд нь задарна гэж Гүнбилэгээс айж байгаа.

  • З
    Зочин

    Энэ хүнээр үнэн юм хийлгэмээр юмаа ийм амаргүй ажлыг хийе гэж хэлэх хүн олон бишшүү

  • З
    Зочин

    Ayayayay tgj ih zasah, uurchluh, hiih zuil bsn ym bol nuguu ulsun ih hurlin dargiin zuwluh hiij baih uydee hiihgui ysn ym boldo neree? bas neg pop amitan garch irj gene. eswel ingej anhaaral tatah gedg ymu???

  • Z
    Zochin

    Ta erh medeltei bhdaa hiihgu ysan be??? Engej ongorson hoino in nergev gedeg shig baimaargu bn.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • Z
    Zochin

    uuruu erh medeltei baihdaa huuli in teree zasahgvi yasin hudlaa poprood

  • З
    Зочин

    Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа хийгээгүй байж одоо олон юм ярих гэж дээ.

  • З
    зочин

    М.Энхболдын ахлах зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа хийхгүй яасан юм. хийх гэж зүтгээгүй зориогүй юм байж

  • З
    Зочин

    энэ муу шаадаг банди вэ. тийм сүрхий юм бол миеэгийн хажууд хэдэн жил зөвлөх хийхдээ юугаа хийж байсан нөхөр вэ. шал худлаа л байхгүй юу муу банди. идэж уугаал явж байсан биз

  • З
    Зочин

    энэ муу шаадаг банди вэ. тийм сүрхий юм бол миеэгийн хажууд хэдэн жил зөвлөх хийхдээ юугаа хийж байсан нөхөр вэ. шал худлаа л байхгүй юу муу банди. идэж уугаал явж байсан биз

  • Н
    Наранбаатар

    Ажлыг хийж байх цаг хугацаандаа хийхгүй байж одоо ингэж ярих нь хэр зохимжтой вэ? Өөрт чинь харин ашиг сонирхол байна уу.

  • З
    Зочин

    хоёрхон үгэндээ танигдаад байнаа

  • �
    😂

    УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын ахлах зөвлөхөөр 2 жил ажилласан нөхөр ажиллаж байхдаа хийхгүй яасын өнгөрсөн борооны хойноос цув нөмөрж од болох гээд байгаа бололтой шүү 😂

  • З
    зочин

    Одоо ингэж попрох шаардлага байхгүй ээ 😂😂 Өөрөө байхдаа хийх нь яасын. Ямар онгироо гар вэ хха

  • З
    Зочин

    миеэгийн суганы үснүүд хаа сайгүй адилхан бүгд ийм. худлаа ам. хийсэн бүтээсэн юу ч үгүй

  • З
    Зочин

    энэ хүн эх орондоо байгаад санаа оноо гаргаад бн уу эсвэл америкт амьдраад хилийн цаанаас эх орондоо хайртай хүний дүр эсгээд бн уу

  • З
    Зочин

    ярихаас цаашгүй ам пр гэдгийг чинь нам чинь мэддэг болохоор нэр дэвшүүлэх квот өгөөгүй юм бишүү

  • З
    Зочин

    солио өвчин тусчээ. тэгээд миеэ даргынхаа суганы үс хийж энд тэнд зай бөглөж суухаар засах юмаа засахгүй үхсэнээ хийж суусийн. одоо л нэг хайр зарлаж энэ тэр

  • I
    IRGEN

    Энэ ч эрүүл биш хүн байна. Иймэрхүү хуульч монголоор дүүрэн байхад. Хүн тоохгүй байхад, өөрөө өөрийгөө магтаж, өөрийгөө хосгүй мэтээр ярих нь яав ч эрүүл хүн биш.