Үхрийн мах килограмм нь 21876 төгрөг болж 1.1 хувиар өсөв

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
80
legacy:mah/mah5.jfif

Үндэсний статистикийн хороо долоо хоног бүр гол нэрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг танилцуулдаг. Статистик мэдээллээр, нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3.5 хувь, өмнөх долоо хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна. Тодруулбал, мах, гурилын үнэ 0.3-1.2 хувь хүртэл өссөн байна. Зах худалдааны төвүүдэд хонины мах килограмм нь 15642 төгрөг байсан бол 15836 төгрөг болж нэмэгдсэн бол үхрийн ястай мах килограмм нь 19.008 төгрөг байсан бол 19.220 төгрөг болж тус тус нэмэгджээ. Мөн үхрийн цул мах килограмм нь 21876 төгрөг болсныг Нийслэлийн статистикийн газар мэдээлжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 1.1 хувиар өссөн дүн юм.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Даварсан чёнжүүд, худалдаачдыг цэгцлэх цаг нь болсон баймаар. НӨАТ төлөхгүй, а анд орсон үнээ л хэлж байна. Цалин тэтгэвэр нэмсэн/шүлс шиг/ гэж үнэ тэнгэрт хадлаа.

  • З
    Зочин

    Малчидын шунал улс төрчдийн тэнэглэлийн нийлбэр бол махны өсөлт

  • З
    Зочин

    000876 төгрөгөөр хаана зардаг юм.

  • З
    Зочин

    Үхрийн мах 22000-25000 хүрчихсэн шүү дээ чэнжийн гарт байдаг төргүй улс шүү бид

  • И
    ИРГЭН

    Одоо том дэлгүүрүүдэд үхэрийн мах 24000-30000- төг зах худалдааны төвүүдэд 17000- 24000- хооронд зарагдаж байгаа!!! Доод үнэ 100- хувь өссөн шүү!!!

  • И
    ИРГЭН

    11-сард Хүчит шонхор зах дээр үхрийн мах бөөний үнэ нь 10500-11000 төг жижиглэн үнэ нь 1300- 14000-төг байсан энэ үнэ 1,1 хувиар өссөн бн уу!!! Ккк МАН-АН-Н мафиууд ингэж иргэдийн толгойг эргүүлж олон жил боллоо одоо иргэд чинь хэрсүү болсон шүү!!! Мафиууд улны хэсгээ л услаарай!!!

  • З
    Зочин

    Эднийг Европчуудаас үнэтэй мах иддэг гэдэгт итгэмээргүй.

  • З
    Зочин

    mongolians are truly pathetic! It's obvious wherever you go.