Автобусны хяналтын камерын тусламжтай жолооч нар тамхи татаж, утсаар ярихаа больжээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
30
legacy:avtobus/улаан автобус.jpg

Автобусны хяналтын камерт бичигдсэн дүрсийг хяналтын төв рүү илгээдэг болсноор жолооч нарын зөрчил эрс багасчээ. Ялангуяа замын хөдөлгөөнд оролцож байхдаа тамхи татах, утсаар ярих, эгнээ байр буруу эзлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил эрс буурсан байна. Мөн зорчигч тоолох систем ажиллаж, автобусанд суусан зорчигчийн тоо төлсөн төлбөр хоёрын дүнг харьцуулж, дүгнэлт хийж байгаа аж. Мөн автобусны буудлууд дээр дэлгэц байршуулах ажил үргэлжилж байна. Ингэснээр ямар чиглэлийн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх боломжтой зэрэг мэдээллийг харах боломж бүрдэнэ.

Иргэдийн хувьд нийтийн тээврийн автобусаар зорчихдоо нийтийн тээврийн автобусны төлбөрийн карт болон бүх төрлийн банкны картаар зорчих боломжтой юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дэл

    Утсаар байнга ярьдаг хэвээрээ байна лээ

  • З
    Зочин

    Эрхийг нь хас

  • З
    Зочин

    Солиортлоо ярьдаг. Автобусаа олигтой барьж зорчигчдоо анхаарахгүй явган гарц машины хөдөлгөөнд явж байж л эцсээс эцэс хүртэл амаа хаттал ярина. Буудал зарлалт нь сонсогдохгүй болтол чанга ярина. Цалингаас хасах арга хэмжээ авах тэд камёраа яаж харагдуулахгүй болгох тал дээр аль хэдийн ажиллаж байгаа. Харахаар настай жолооч нар л байдаг яг үнэндээ.