ХӨСҮТ: Менингококкт халдвар гарсан дүүрэг, сургууль, цэцэрлэгийг карентилахгүй

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин 5 сек
60
legacy:_shariljjj/11/NewFolder/F8xQmdWWoAAtsMI.jpg

Нийслэлд менингококкт халдварын нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ЭМЯ болон ХӨСҮТ-өөс мэдээлэл хийв. Энэ үеэр халдварын нөхцөл байдалтай холбогдуулан БЗД-ийн 311 дүгээр цэцэрлэгээс гадна сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлэх үү? гэх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр "Менингококкт халдвар нь манай улсад байдаг. Энэ нь огт гардаггүй биш. Жилд 3-4 тохиолдол бүртгэгддэг. Халдвар үүсгэдэг тээдэг хүмүүс ард иргэдийн дунд байдаг. Нэгэнт халдвар илэрч батлагдсан тохиолдолд ойр хавийн хавьтлын хүмүүст голомтын арга хэмжээ авдаг. Анги, гэр бүл, байгууллагын хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг хийж антибиотик уулгадаг. Мөн ахуйн буюу гэр бүл, анги хамгийн ойр байдаг хүмүүсийг өвчний нууц үед ажиглаж тусгаарлалт хийнэ. Тухайлбал, хүүхэд өвдсөн бол ээж нь гэрээр долоо хоног тусгаарлагадана. Тиймээс биш нэг дүүрэгт менингококкт халдвар гарлаа гээд тухайн дүүрэг, сургууль, цэцэрлэгийг карентилахгүй. Менингококкт халдвар нь өөрөө онцгой халдварладаг. Өөрөөр хэлбэл, дээр үед багш, эмч нар халуун амьсгалаар халддаг өвчин гэж ярьдаг байсан. Халуун амьсгал гэдэг нь хамгийн ойрын хавьтал буюу нэг анги, нэг гэрт удаан хугацаанд байсан хүмүүсийг хэлж байгаа юм. Халдвараас хамгаалах хамгийн сайн арга нь амны хаалт. Мөн дуслын халдвар буюу амнаас ярихад үсэрч буй дуслаар халдварлах эрсдэлтэй. Тиймээс маск зүүхийг зөвлөж байна. Дараа нь гараа угаахыг зөвлөмж өгч байгаа юм" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    m narantuya

    ta nar yasan dvvrsen tolgootoi hvmvvs be bvgiin vhvvlj baij sanaachin amrah ym bizdee

  • З
    Зочин

    Yuu ve olon huuhdiin amiaar toglohgeed bndaa mongol hun gej yas mahandaa tulgaj bj oilgodog guieee mon sonin humuus shuu

  • З
    Зочин

    Ymr sonin ym be tgd bugdiin uh gej bgamu ysn setgelgui ym be zondoo olon huuhdiin amiar togloh gee yu

  • З
    Зочин

    Yu ve karintiilache

  • З
    Зочин

    ардчилал хүний эрх нэрээр хараа хяналтгүйгээр хөдөөний золбингуудыг хотод шавуулснаар халдарт өвчи,хулгай дээрэм, хүчирхийлэл, хууль бус зүйлс бүгд гаарч байна.

  • З
    Зочин

    Юу яриад бгабэ