Соёлын төв өргөөний даргаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа томилогджээ

Соёлын төв өргөөний даргаар Чингэлтэй дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа томилогдсон байна.
Л.Ариунтуяа нь олон улсын харилцааны суурьтай, эрх зүйч нэгэн бөгөөд 2020 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн ИТХ-д чингэлтэйчүүдийг төлөөлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1985-1995 он Нийслэлийн 35 дугаар сургууль /БҮРЭН ДУНД/
1996-2000 он МУИС-ийн Олон Улсын харилцааны сургуулийг Багш, орчуулагч /БАКАЛАВР/
2004-2007 он "Орхон" их сургуулийг Эрх зүйч /БАКАЛАВР/
2007-2011 он МУИС-ийг Эрх зүйч /МАГИСТР/
АЖЛЫН ТУРШЛАГА
2002-2005 он Хятад-Монголын төлөөлөгчийн газарт орчуулагч, гаалийн менежер
2006-2010 он "Хагийн тал" ХХК-д захирал
2010-2015 он "Сүлжээний урсгал" ХХК-д хуулийн зөвлөх
2016-2018 он Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга
2016-2020 он Чингэлтэй дүүргийн ИТХ-ийн Хурлын ёс зүй, өргөдлийн хорооны дарга
2020 он Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга, Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга



