Т.Мөнхсайхан: Ирэх 7 хоногт ирэх 2000 тун менингококктын эсрэг вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:22255587/465718145_546947881300434_9152911428157571678_n.jpg

Монгол Улсад менингококкт халдварын томоохон дэгдэлтүүд сүүлийн 10 жилд буюу 2004-2006 онуудад 70-80 өвчлөл, 6-8 нас баралт бүртгэгдэж, 2007 онд 167 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдэж байв. Улмаар 2008-2009 онуудад 2-14 насны хүүхдийг вакцинжуулснаар 2010 оноос өвчлөл огцом буурч жилд 20-40 тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ жилийн тухайд 10 жилийн давтамжийн дэгдэлтийн үе юм. Тус халдварын улмаас гурван настай хүүхэд эндсэн бол хоёр сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна.

Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан “Менингококкт халдварын вакцин нь товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй бөгөөд ирэх 7 хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ” гэв.