СУРВАЛЖИЛГА: Автобусны үнэ 1000 төгрөг болсонд ахмадууд уурсаж, хүүхдүүд 200 төгрөгөөр явдаг болсноо мэдэхгүй байна

Нийгэм
Sosorburam
Унших: 3 мин 45 сек
740
legacy:2025/10/avtobus.jpg

11 жилийн дараа автобусаар зорчих үнэ нэмэгдэж 1000 төгрөгтэй золгов. Уг шийдвэр нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулдаг байсан гажуудал нэгдүгээр сартай хамт ийнхүү ард үлдлээ.

Тэгвэл иргэд дээрх шийдвэрийг хэрхэн хүлээж авч байгаа талаар ажиглалтын сурвалжилга бэлтгэв. Даваа гарагийн өглөө зам таг. Оюутнуудын хичээл орж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн нь лавтай. Товчхондоо нийслэлчүүд өглөө бүр түгжрэлтэй замд хичээл сургууль, ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ харих гэж “гацдаг" тавилантайгээ эргээд эвлэрэх нь тэр.

Автобусны буудал дээр ийн бодох зуур суух автобус маань ч ирлээ. Автобусны хаалга онгойхтой зэрэгцэн иргэд бие, биетэйгээ уралдаж, түлхэлцсээр орцгооно. Ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлахдаа тулж байж арай гэж автобусандаа амжиж суув.

Зарим залуус автобусны картаа уншуулахдаа хэзээ 1000 төгрөг болсон талаар жолоочоос гайхаж асууж харагдана лээ. Настай хүмүүс үүнд хамгийн ихээр бухимдаж засаг төр рүү уурсана. "Тэтгэврийн хэдэн төгрөг нь хаанаа ч хүрэхгүй байхад. Автобусны үнэ 1000 төгрөг болчихлоо. Цагаан сар болох гээд байхад одоо дагаад бүх юмны үнэ нэмэгдэнэ. Монголд үнэндээ л амьдрах арга" гээд л тэд үглэцгээх аж.

Гэхдээ хамгийн их гайхаж энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь хүүхдүүд. Тэд өмнө нь үнэгүй явдаг байсан бол одоо 200 төгрөг төлдөг болсон. Автобусны хаалгаар чигээрээ алхах хүүхдүүдийн араас жолооч "200 төгрөгөө өгөөрэй" гээд л орилно. Бараг хүүхэд орж ирэх бүрт жолооч дээрх үгээ тоть шиг давтана. Түүнчлэн оюутнууд 1000 төгрөг төлж эхэлсэн юм. Тэдний хувьд энэ нь асуудал биш бололтой. Бэлэн мөнгөтэй нь мөнгөө төлөөд, картаа уншуулах нь уншуулаад явна лээ.

legacy:22255587/түгж.jpg

Өглөө ажилдаа яарсан, орой ажлаа тараад гэрлүүгээ яарсан хүмүүс түгжрэлд хамаг уураа барж, зарим нь бүр нийслэлийн удирдлагуудыг Замын цагдаатай нь хамтатгаж байгаад харааж зүхэх нь холгүй байна.

Зарим нь түгжрэлийг хараалаа. Зарим нь буугаад алхсан бол зарим нь суудал дээрээ унтацгаана. Шахцалдаж явахаас залхсан хүмүүс нэгэнрүүгээ “Цаашаа зогс” гэж хэдэрлэнэ.

Автобус байрнаасаа хөдөлгөөнгүй байж байгаад алхам алхмаар жаахан урагшилна, тэгээд л хөдөлгөөнгүй зогсчихно. Ойрхон гэртэй хүмүүс бол буугаад л алхчихна. Хол ажил, гэртэй хүмүүс нь автобус түгжрэлээс гарчих болов уу гэсэн горьдлогоор хүлээж тэвчээрээ шалгана.

Менингококкт халдварын эх уурхай нь эрүүл нян тээгч нар байдаг учраас амны хаалтаа зүү

legacy:22255587/ав3.jpg

Автобусанд анзаарсан өөр нэг зүйл бол хүн бүр амны хаалтаа зүүцгээжээ. Аргагүй биз. Өнгөрсөн баасан гарагт менингококкт халдварын улмаас гурван настай хүү эндсэн нь үртэй хүн бүрийн сэтгэлийг өвтгөсөн харамсалтай явдал болов.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингококкт халдварын хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. "Биеийн байдал нь дунд зэрэг, тууралт нэмэгдээгүй. Эмчилгээ үргэлжилж байна. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4-6 хавьцаа гарна" гэдгийг албаныхан мэдээлсэн.

Тиймээс энэ цаг үед хүүхдүүдээ хамгаалах ганц арга нь амны хаалт болоод байгааг иргэд ухамсарласан нь сайшаалтай.

ХӨСҮТ-ийн томуугийн албаны тархвар судлаач Ч. Уртнасан:

-Менингококкт халдвараас хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо зайлах. Менингококкт халдварын үүсгэгч нь хоолой орчимд 2-8 хоног байдаг. Нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч нар байдаг. Өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүй өвчлөл байхгүй юм шиг мөртлөө гадагшаа нянгаа тараадаг. Зарим хүмүүс хүйтэн юм уухаар хоолой өвдчихлөө гэдэг. Тэр хүмүүс ерөнхийдөө нян тээгч байх магадлал өндөр. Бид эрүүл нян тээгч нарыг илрүүлэхэд хэцүү. Менингококкт халдварын эх уурхай нь эрүүл нян тээгч нар байдаг. Том, жижиггүй хоолойгоо зайлах хэрэгтэй. Тухайлбал, давсны уусмалаар 10 хоног хоолойгоо зайлсан бол үлдсэн 10 хоногт нь өөрчлөөрэй. Тэгэхгүй бол бие нь дасчихдаг.

legacy:22255587/авт.jpg

Өнгөрсөн хугацаанд түгжрэлийг бууруулахын тулд замын нэгдүгээр эгнээгээ нийтийн тээвэрт зориулав. Гэтэл нийтийн тээврийн түгжрэх хугацаа багассан ч суух зорчигчдынх нь тоо нэмэгдсэнгүй. Нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачих шийдвэр түгжрэлийг арилгах нэг гарц гэж үзсэн байдаг. Гэтэл ачилтын компаниуд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг болов. Зарим уулзвар, гарцыг нэмлээ, нэг чигийн урсгалд оруулав. Гэлээ ч түгжрэл нэмэгдсэн үү, гэхээс огтхон ч буураагүй гэдэгтэй санал нийлэх хүмүүс олон биз.

Захуудыг нүүлгэх, Их дээд сургуулийг хотоос гаргах талаар том дарга нар 15 гаруй жил ярьсан ч дорвитой өөрчлөлт хийсэн зүйл огтхон ч алга. Олон жилийн хугацаанд түгжрэлийг бууруулах ганцхан дорвитой санаа бодож олсон нь дугаарын хязгаарлалт байсан билээ. Гэвч боломжийн амьдралтай нь дахин нэг машин худалдан авч, түгжрэл нөгөөх л бахь байдгаараа. Ер нь ингээд бодоход түгжрэлийг бууруулах бодит гарц шийдэл байна уу Нийслэлийн удирдлагууд аа.

legacy:22255587/ав4.jpg
Хуваалцах:740

СЭТГЭГДЭЛ (74)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ахмадууд картаараа уншуулаад мөнгө төлөхгүй байгаа ш дээ яагаад худлаа ард иргэд бухимдуулсан юм бичихээ болиочээ

  • И
    иргэн

    Ахмадуудаас 1000 төг авсан зүйл байхгүй Хорсохдоо худлаа юм бичдэгээ зогсоо Ахмадуудыг тайван байлга Өдөрт 4 удаа суудаг ахмад ховор Өөрсдөө төр засаг руу захиалгаар дайрдагаа хий битгий ахмадуудыг хавчуулаад бай

    • Я
      Яг

      Яг үнэн

  • З
    Зочин

    Өдөрт хэн 4 удаа автобусанд суух юм бэ?

  • З
    Зочин

    1000 төгрөгөөр 4 удаа үнэгүй зорчих, суух болгондоо 250 төгрөгөө төлөөд зорчих ялгаатай шүү, би зөвхөн өглөө л автобусанд суудаг орой бол алхдаг яагаад намайг 1 удаа сууж байхад 1000 төгрөг аваад байгааг ойлгохгүй юм. Зүгээр л ард түмнийхээ хэтэвчийг хоослох арга байна.

  • З
    Зочин

    Угнь 1000 төг р 4 удаа дамжина гэснээ одоо 3 болсон 2 дамжиж явдаг бол өглөө оройдоо 2000 төг төлөх болсон байна даа

  • Ш
    Шарав

    Энэ ёстой нүдээ олсон зөв шийдвэр болсон шүү дэмжиж бга

  • З
    Зочин

    Хулхи ногоон автобуснуудад сууж амь насаараа дэнчин тавихгүй шүү! Ямар нэг байдлаар мөнгө идсэн дарга нар хулхи автобус, хулхи сэлбэг, чанаргүй юм их шахсан байгаа, айж байна.

  • I
    Irgen

    Une nemeh yah ve Uilchilgeenii chanar aa saijruul huleelt uusgeh gui togtmol grafikaar yavuulj chaddag bolchihood nemmeeriin Uilchilgeenii ni bahi bdag aaraa novsh

  • З
    Зочин

    126 олон гишүүнтэй болоод юм болгон нэмэгджээ дээ чааваас

  • И
    иргэн

    ГАДНЫ ХҮМҮҮСИЙН ЦАЛИН ХЭД БИЛЭЭ МОНГОЛЧУУДЫН ЦАЛИН ХЭД БИЛЭЭ ГЭЖ ЗҮЙРЛҮҮЛЖ БОД

  • З
    ззз

    ҮНИЙГ НЬ НЭМСЭН БОЛ ЧАНАРЫГ НЬ САЙЖРУУЛАА. ХЭДЭН ЦАГААР ХҮЛЭЭХ ЮМ. ХОЙНООС НЬ ГҮЙХ ЮМ. БУУДАЛД ДЭЭР ДАРААЛААД ЗОГССОН АВТОБУС ЫН ЦААГУУР СЕКУНД ХҮРЭХГҮЙ ЗОГССОН БОЛООД ЯВААД ӨГӨХ . ХЭДЭН ЦАГ ХҮЛЭЭСЭН ХҮМҮҮС ГАЙХААД ҮЛДЭХ ЮМ

  • С
    Судлаач иргэн

    Гадны орнуудад 3700-7400 төгрөгөөр билет аваад 1 цаг зорчиж байна..үйлчлүүлж байгаа бол төлөх л ёстой..ажил ир хий..мөнгөндөө гамтай бай..

    • Т
      Т

      Гадаад гэж солиорохоо больчих.Товчхондоо гадаад руугаа тонил!!!

  • З
    зочин

    Ахмад бид үнэгүй явж бгаа хүүхдүүдэд сард 8₮- явах нь, оюутангууд болоод бусад иргэд 1000₮ 4- удаа зорчих эрхтэй минутын хязгааргүй явахаар болсон нь нээх бухимдаад байх хэрэггүй л юм шиг санагдах юм.

  • З
    Зочин

    Автобусанд хараад байхад картаа гардаггүй дарсанч үлдэгдэл хүрэлцэхгүй бна гэхэд ширлээд суугаад явдаг балиар юмнууд зөндөө ялангуяа идэр дунд насны авгай нар нээх алт маниад санжигнуулсан амьтаны арьс нөмөрчөхсөн хирнээ

  • З
    Зочин

    харин ээ

  • З
    Зочин

    Ахмадууд автобусны үнэ 1000 төгрөг боллоо гэж бухимдах нь буруу. Энэ бухимдаж байгаа хүмүүс хэтийдсэн үнэтэй архийг бол хайран мөнгө гэлтгүй аваад л уучихдаг атлаа ердөө 1000 төгрөгийг гаргахдаа юунд ундууцна вэ? 1000 төгрөг гэдэг чинь их хямдхан байна. Дандаа алгаа тосож улсаас бэлэн мөнгө аваад сурсан амташсан хэрээнүүд шиг юм. Өөрсдөөсөө ичээч. Хөнжлийнхөө хэрээр хөдөө жийж амьдрах хэрэгтэй. Цагаан сараар нэг удаа тансаглаад үлдсэн саруудад гуйланчлан, гуринхлан амьдрах хэрэггүй. Хятадын хогийг 1000 байтугай илүү үнээр авч л байдаг атлаа удмын унаанд 1000 төгрөгөө өгөхөөс юунд дургүйцнэ вэ? Ичээч.

  • З
    Зочин

    Түгжрэлийг бууруулах хамгийн чухал гарц бий. Энэ нь хөдөөнөөс хот руу шилжин ирэхийг зогсоож, төрсөн нутагтаа ажил амьдралаа залгуулж явбал түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. 2. Шинээр орон сууц барихгүй байх нь түгжрэлийг зогсоох том арга зам. 3. Дахин төлөвлөлтөнд орсон байруудын зарим нь чанартай, газар хөдлөлтөнд тэсвэртэй нь олон удаагийн газар хөдлөлтийн үед танигдсан сайн барилгууд байдаг. Ийм барилга байшинд улсаас анхаарч, шинэчлэн сайжруулан засвал түгжрэлийн том асуудлыг шийдэж чадна. 4. Шинээр мөрдөх тухай ярьж байсан ажлаа хэрэгжүүлэх нь зөв. Алсын дүүрэгт амьдарч байгаа иргэн хотын төвд рүү ажилдаа явж байгаа бол нэгдсэн журмаар автобусаар ажилдаа ирж байхыг хэрэгжүүлбэл түгжрэл багасна.

  • У
    Уншигч

    Ахмадууд 1000 болсон гэж юу гэж уурладаг юм өдөр бүр автобусанд суух биш карты нь авч явдаг хүүхдүүд нь уурлаж байгаа биз

  • З
    Зочин

    АН-хан сонгуульд ялагдсандаа өширхөж бүгдийг харлуулах санаатай. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө иддэг байсан үеээ буцааж авчрах….Ахмадууд мөнгө төлөхгүй болохоор юу гэж уурлах вэ?

  • З
    Зочин

    Ахмадууд үнэгүй болохоор уурлахгүй л дээ, харин 1 хүн 4 удаа суухад 4 удаа 1000 аар суугаад 4000 төлсөн 1 өдөрт бөөн уур бна

  • А
    Ахмад

    Ахмадууд үнэ төлбөргүй л явж байгаа хэвээрээш дээ. Хүүхдүүд урьд нь ч 200 т төлдөг Юу гэж худал далийгаад байгаа юм

    • B
      B

      B

  • З
    Зочин

    Хятад 1,4 н тэр бум хүнтэй 2010 онд автобус 1 юань байсан одоо 2025 мөн л 1юань .Манайх 3 сая гаран хүн амтай үүний 1 сая гаран л Нийслэлдээ амьдардаг үүнээс хэд нь автобусаар зорчдог билээ гэтэл байж байгаад л биетний үнээ нэмнэ.

  • М
    Мөнхбат

    Хүүхэд автобусанд 200₮ өөр зорчдог ш дээ. Сая болсон зүйл биш .

  • О
    Ойдаа

    ахмадууд үнэгүй явдаг байж юундаа уурлах юм бол.Бид чинь тусдаа карттай .Юмыг муулах гэж хүний нэр барих юм

  • З
    Зочин

    Жинхнээсээ хойд солонгосоос дор улс болцон бнашдээ иргэд нэртэй малнууд нь ч үг хэлэх эрх бхгүй хулгайч нар нь бүр дураараа дургих цаашаа болцон бүх эрхийг нь хааж боогоод өр татвараар дарамтлаад бхад мдхгүй эргүү малнууд одоо уран ухаад бүр сүйтгээд тамруугаа тонилцгооно ингээд их эзэн Чингис хааны байгуулсан улс эргүү данх хүк эргүү мал ард түмнээс болж мөхлөө

  • З
    Зочин

    ЭНЭ ИХ СЭВДЭГ ХҮН БАЙНА ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ НО БАЙНА ШҮҮ

  • Ц
    Цогзол

    Гадаадад нийтийн тээвэр 3500-5000 төг шүү хүүхдүүд бүгд тал үнээр зорчидог

    • З
      Зочин

      Гадаадруугаа зайлнуу малаа

    • З
      Зочин

      Гадаад биш малаа хөрсөндөө буу

  • Ц
    Цогзол

    Нийтийн тээврийн үнэ 1500 төг болсон ч болно шүү. 500төг арай л бага бн . Үе шаттай нэмэх хэрэгтэй. Харин тог цахилгааны мөнгөө 30% нэмэгдүүл

    • З
      Зочин

      Чи чинь мэдрэл сда байншүүдээ

  • З
    Зочин

    Ахмад яасан гэж уурлах хөнгөлөлтэй явж байгаа харин иргэд зорчигч гэж бичээч

  • И
    Иргэн

    Үнэгүй явдаг ахмадууд уурлах уу...жоохон бодитой сэвнэ шүү

  • М
    Монгол Улсын иргэн

    Ахмадууд үнэгүй явдаг байж үхсэндээ уурладаг юм бээ. Харин ч 1000 биш 200.р яваад байгаа юм биш үү. Нэг удаа 1000-ийг төлөөд 4 удаа хугацаагүй дамжин сууж байна. Харж байхад хүмүүс картаа их уншуулдаг, жолоочид мөнгө өгч байгаа нь багассан байна лээ. Мэдээж шүү дээ, жолоочид 1000-ийг өгөөд 1 удаа сууснаас картаа уншуулаад 4 удаа зорчсон нь дээр гэдгийг ямар ч тэнэг мэднэ шүү дээ. Хүүхдүүд одооноос 200 төгрөг төлөөд явж сурсан нь дээр. Үнэгүй юм байдаггүй, ямар ч юманд төлбөрөө заавал төлөх ёстой гэдгийг багаасаа ойлгож, нийгмийн эрүүл харилцаанд суралцах нь зөв биз дээ.

  • G
    Ganaa

    50n jil awtobusand shahdaltsaj irlee odooch heweeree yasan oorchlogdoggui uls oron be jaahanch gesen uls,oronoo ard tumnee gesen setgeltei baildaa yum bolgond setgel dutah yumaa

    • З
      Зочин

      Хохьчин 50 жил хахахаха заяагүй гуйлагчин

  • З
    Зочин

    Ахмадууд уурлахгүй шдээ үнэгүй явдаг - яагаад худалаа хуцаад яваа юм.100 төгрөгөөр дамжаад яваач Улс чинь Хөгжих юм бол хэрэгтэй болоод л явуулж байгаа биз !!!!!!!бүгд машинтай түнжирээд л Түг таг гээд л эргүүтээд гацааад явахаар Автабусаар үйлчилүүл!!!!!!!! машин унсан бүтүүнээнүүд л амьсагаа авч чадахгүйл явах юм зайлуул ядаж машинаа арчих ч завгүй явж яаадаг бна.их Зангууд их болжээ Дурак Сэтгэлтэй амь байна уу дандөа нэг юм хийхээр Гошигноод л байх юм ажигүй дракнууд ядаж хогоо хогийн саванд хийж сур!!!!!!!!!

  • З
    Зочин

    Худлаа нийтлэл бичдгээ болимоор юм.

    • З
      Зочин

      Ахмадуудаа битгий доромжлоод бай харин ч ухамсартай мөнгөтэй төлдөг улс шүү

  • З
    Зочин

    Автобус 1000 болоход ахмадууд яахаараа уурладаг бн аа🤔🤔🤔 Хүүхдүүд бол төлөх л хэрэгтэй ш дээ. Нэн ядангуяа 9-10 ангийнхан. Эцэг эхчүүд хүүхдүүддээ нүүр ам будах будагны мөнгө өгч байж автобусны мөнгийг төлүүлж сургах хэрэгтэй. Харин хязгаартай автобусны картыг сургууль болгон дээр танилцуулж сард 8000 зорчдог билетийг иргэд хүүхдүүддээ авч өгөх хэрэгтэй

  • И
    ИРГЭН

    АВТОБУСНЫ ҮНЭ НЭМЭХЭЭС ИЛҮҮ АВТОБУСНУУД НЭГ ЧИГЛЭЛҮҮДИЙН (40. 55 НОМЕРИЙН АВТОБУС) НЭГ ТАЛДАА АР АРААСАА ЯВААД ЭСРЭГ ТАЛД НЬ НЭГ Ч АВТОБУС БАЙХГҮЙ УДААН ХҮЛЭЭГЭЭД ДААРЧ БАЙГААГ АНХААРЧ ҮЗЭЭЧЭЭ.АВИОБУС УНААТАЙ НӨХДҮҮД Ч ЯАХАВ ТҮГЖРЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ҮҮСГЭЭД ЯВГАН НҮЦГЭН ХҮЛЭЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БОДМООР БАЙНА.ҮНЭ НЭМЭХ НЬ ОДОО ЯАХАВ ГЭХСЭН. АРАЙ Л УДААН ХҮЛЭЭЛГЭЖ БАЙНА.БАС НИСЭХ-9 НОМЕР БАС НЭГ ТАЛДАА ГАРЧИХНА ҮҮНИЙГ БОЛИУЛААЧ

  • З
    Зочин

    Манай чиглэлд ахмадууд картаа дараад л яваа харагдсан зүгээр байхад үймүүлэгч нар

  • З
    Зочин

    Ахмадууд өөрчлөлт ороогүй ш дээ юундаа бухимдах. вэ дээ ЕР. НЬ. нийгмээрээ стресст. автчихсан сэттггэцийн өөрчлөлттэй болоод байнна уу даа. гэж ажиглагдаад бхымааа

  • З
    Зочин

    Ахмадууд уурсаагүй харин ч боломжтой байна Суухдаа дараад буухдаа ч дараад явахад 4 удаа даижиж байна...

  • З
    Зочин

    Автобусны зарим нэг жолооч нарын "нууц" орлого овоо нэмэгдэх нь дээ. 1000 хүрэхгүй бол 500₮;хүүхэд 100₮-өө шууд атгуулаад.. холын зайнд өдөржин явдаг жолооч цугларсан мөнгө нь 2-сая болж гэртээ саятан жолооч харьна л гэнэ шүү! Урд нь сая задгай ₮ байсан бол одоо овоо ш дээ! Яадгийн тээ?

  • A
    Admin

    Ene ahmaduud nerte hijeel nasniihnaas mongo awaaach. Nogoo l hden mongo oldog hediige shulah geed bhiin

  • И
    Иргэн

    Ахмад настан,хүүхдийн зорчих төлбөр өөрчлөгдөөгүй худал мэдээлэл дамжуулж иргэнийг бухимдуулаад байхаа боль.

  • З
    Зочин

    Сайн судалж байж мэдээ бичнэ үү!! Уулзварууд дээр 1-р эгнээний автобусыг зогсоохгүй нэвтрүүлээд байвал хүмүүс автобусанд илүү сууна. Бусад машинтай адил зогсоогоод байвал тохь тухаа бодоод, машиндаа л сууна.

  • З
    Зочин

    Автобусны үнэ хэт нэмжээ.Ядххнаа 700 байхгүй шууд 100/ хувь нэмсэн.монгл тагрөг 50 .100 үнэгүйдлээ. Хүүхэд 100 байвал болно.

  • З
    Зочин

    Ахмадуудад өөрчлөлт байхгүй шүү дээ юу бичээд бнаа

  • З
    Зочин

    Зохион бичлэгтэй ахмадууд төлбөр төлөхгүй байгааг анхаарч судалгаатай бичиж бай Мөн улиг болсон түгжрэлийг шүүмжлэхдээ дугаарын хязгаартай болсоноор иргэд 2 машинтай болсон гэж худлаа бичээд хэнийг өмөөрөөд байгаа вэ Иргэдэд буруу өгчхөөд өөрсдөө хахууль авч зай завсаргүй барилга бариулж түгжрэл бий болгоод байгаа дарганцараа бүү өмөөр СХД ийн хуучин Драгонд бариулж түгжрэл үүсгэсэн том барилгаа хар Хэдхэн сарын өмнө нүүлгэлээ гэж хуураад ийм бетон шон босгож түгжрэл үүсгэж байхад иргэд торгуулаад л явж байх уу

  • И
    Иргэн

    Энийг бичиж бгаа хүн автобусанд анх удаа сууж байгаам болуу Суух болгондоо1000-аар зорчиж байгаа гэж ойлгоод байх шиг, ахмадууд бас тийм болсон гэж бодоод байх шиг, хүүхдүүд үнэгүй явдаг байсан ч гэх шиг Юу ч мэдэхгүй, утгагүй хоосон зүйл бичих юм.

  • З
    Зочин

    Хүүхэд угаасаа л 200 төгрөгөөр явдаг ш дээ.ахмадууд уурсах нь илүү хэрэг тэдний өөрсдийх нь сонголт шүү дээ.Харин танай сайт үнэн бодит мэдээлэл оруулаач.Худ мэдээлэл цацаж хандалт авахаа боль.

  • З
    Зочин

    Ахмадууд үнэгүй явдаг тул бухимдсан юм байхгүй. Ахмадын нэрийг барьж худлаа захиалгатай юм бичихээ болиорой.

  • З
    Зочин

    Ахмадууд ундууцах нь илүүц, үнэгүй явдгаараа л явна

  • З
    Зочин

    Анхнаасаа чадваргүй удирдлагатай байснаас хотод хүн амын хэт төвлөрөл буй болсноор гэр хороолол олноор буй болж утаа их болсон нь бодит үнэн.МАшины тоог анхнаасаа зохистой байлгаж чадаагүй улмаас мөн утаа их болсон тул хотыг буруу удирдсан дарга нарт хариуцлага тооц гэж хотын унаган иргэд шаардаад бн

  • А
    Ахмадууд сонголтоо хийсэн одоо гонгинох хэрэггүй

    Монгол

  • Т
    Тэмц

    МАН сонгосон

  • Х
    Хүн

    Харин ч хямдхан байна

  • И
    Иргэн

    Худал бичлэгээ болиоч

  • З
    Зочин

    Ахмадуудтайгаа барьцаад яах вэ.тэд дураараа явж л байг хэдий удах вэ хөөрхий.Өөрсдөө тэр насан дээр хорвоогийн жамаар удахгүй очноо.Харин тэр үед ахмадаа ад үзэгчид автобусанд суух тэнхээтэй байх бол уудаа

  • З
    Зочин

    Баярын өмнө гадаад орнуудад Үнэ буурдаг гэсэн, Монголд өсдөг. Цалин, тэтгэвэр битгий нэмээсэй, баяр цөөхөн болоосой гэж л яагаад гэвэл энэ үеэр юмны үнэ өсөөд эргээд бууна гэж байхгүй. Махны дамын наймаачид Дэнжийн мянга, Амгалан захаас эхлээд бүх худалдааны төвд халдварлажээ. Цөөн монголчууд бие биеэ шулж л амьдрах юм даа.

  • З
    Зочин

    Зах зээлийн ёсоор нь үнийг нь чөлөөлөөч. Бидний сонгосон зам.

  • Ж
    жагаа

    худал юм бүү бич.

  • Z
    Zochin

    Avtobusnii une nemegdsen yumnii une nemegdeh ni todorhoi.

  • Х
    хүннү

    Ахмадууд юундаа уурсаав? Ахмадуудыг төрөөс дааж байгаа ш дээ. Их давраад байвал мөнгөө төлөөд яв. Хамгийн их тэндэг нь ахмадууд. Одоо ч гэсэн М5 суусан 14 хүний 9 нь ахмад, 2 нь хүүхэд байна.

  • З
    Зочин

    Ахмадууд үнэгүй явах юм бншдэ юундаа уурладаг ий

  • З
    зоч

    1000t болох нь зөв шүү дээ.

    • З
      Зочин

      1000 болноо. Харин хүмүүс бүгдээрээ карттай тэрийгээ цэнэглээд сууж хэвшье.

  • З
    Зочин

    Ахмадууд угаасаа л үнэгүй явдаг, хэвээр байгаа тэр нь. Хүүхдийг угаасаа л 200 төгрөгөөр тээвэрлэдэг байсан ш дээ. Зөв мэдээлэл тавиачээ.

  • З
    Зочин

    Хүүхэд заавал төлбөр төлдөг болгох хэрэгтэй төлбөр төлөөгүй бол өдөржин хог цэвэрлүүлэх хэрэгтэй тэвчишгүй хөдөлмөр хамаагүй хариуцлага хүлээх ухамсар олгох нь чухал 200төгрөг хүүхдүүдэд мөнгө биш