Гэр шатаж, 37 настай эрэгтэй нас баржээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/02/zurag1120220131T093549.7981.jpg

5 ханатай гэр шатаж, 37 настай эрэгтэй галд өртөж нас баржээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 3-ны 23.35 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Б /37 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.