“Хөх Сувд - 2025” мөсний баярыг тохиолдуулан Мөрөн чиглэлийн нислэгийн хоёр талын тийзний үнэ 381.150 болж хямдарчээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:miat/онгоц-1.jpg

Хөвсгөлийн “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр ирэх хоёрдугаар сарын 13-23-нд Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-нд болно. МИАТ ТӨХК нь “Хөх Сувд - 2025” мөсний баярыг тохиолдуулан Мөрөн чиглэлийн нислэгийн тийзэндээ хямдрал зарласан байна. Тодруулбал, 2 сарын 4-ний өдрөөс 28-ны өдрийг дуустал хоёр талын тийзний үнэ 381.150 болж хямдарсан байна.

Хямдралтай тийзийн үнэ:

Нэг талдаа: 193.050 төгрөг

Хоёр талдаа: 381.150 төгрөг