Дээд шүүх МУИС-ийн оноосон нэрийг баталгаажуулж, МҮИС-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож нэртэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэлээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
60
legacy:muis/1 (17).jpg

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар Монгол Улсын Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.

Тодруулбал, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Улсын дээд шүүхийн тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд Монгол Улсын Их Сургууль түүхэн нэрээ баталгаажуулахаар болж байна.

Сануулахад, 2020 оноос эхлэн МУИС, МҮИС хоёр сургуулийн нэр, бараа тэмдэгтийн маргаан гурван шатны шүүхээр орж, 2022 онд УБЕГ-ын байцаагч МҮИС нэрийг хүчингүй болгосноос үүдэн МҮИС-ийн зүгээс УБЕГ-ын байцаагчийг “МҮИС нэрийг цуцалсан” гэх шалтгаанаар шүүхэд дахин нэхэмжлэх гаргасан байдаг.

tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    болж дээ

  • З
    Зочин

    Энх-Амгалан сайд зориг гаргаж хууль бус мүис-ийн асуудлыг шийдэж чадсанд баярлалаа

  • З
    Зочид

    Л.Энх-Амгалан сайд асан зүтгэсээр байгаад гайхамшигтай зүйлийг хийсэнд талархаж байна даа.

  • З
    Зочин

    Busad said nar aigaad hiideggui bsan ajliig Enkh-Amgalan daid bolood hiisen dee.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • Б
    Болж дээ

    Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж л энэ байх даа