Маргааш Улаанбаатарт -16 хэм хүйтэн байна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2026/02/57722/355015675_774844320965291_65492274689832885_n.jpg

Хоёрдугаар сарын 5-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.

---------------------

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад нутгаар -22...-24 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.