С.Эрдэнэболд: П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болж, зүрхэндээ 8 дахь стэндээ тавиулсан. Өмнөх стэндүүд нь дутуу ажиллаж байжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 16 сек
20
legacy:2025/02/батчулуун.jpg

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд энэ сарын 20-ны өдөр шүүхээс 2.6 жилийн хорих ял оноосон.

Нэгдүгээр сарын 26-нд УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар П.Батчулуун эмчийг эргэж, дэд хорооны зүгээс яаралтай хүсэлт гарган Улсын клиникийн гуравдугаар эмнэлэгт П.Батчулуун эмчийг хэвтүүлсэн. П.Батчулуун эмч зүрхэндээ долоон стэнд буюу тэлэгчтэй учраас хүндрэлээс үүдэн бие нь сайнгүй байсан юм.

Тэгвэл хоёр өдрийн өмнө П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болжээ.

Энэ талаар Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр УИХ-ын гишүүн, Хүний гавъяат эмч Буланы Бейсен, УИХ-ын гишүүн, Хүний гавъяат эмч Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарын хамт П.Батчулуун гуайг эргэж биеийн байдалтай нь танилцлаа. Мэргэжлийн эмч нарын үнэлж буйгаар цаашид эмчилгээгээ “зайлшгүй” үргэлжлүүлэх шаардлагатай, “амь насны заалттай” гэж үзэж буй юм.

Тэрбээр зүрхэндээ 8 дахь стэндээ тавиулсан, өмнөх стэндүүд нь дутуу ажиллаж байгаа, зүрхний цохилт хэт цөөн, чихрийн шижингийн байдал ноцтой хүндэрсэн, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм.

ЖИЧ. Өөрийнх нь “зөвшөөрлөөр” дээрх мэдээллийг хуваалцаж байгааг та бүхэн ойлгоорой. Богино хугацаанд хагалгааг амжилттай хийсэн Хүний гавъяат эмч З.Лхагвасүрэнд болон 3-р эмнэлгийн удирдлагууд, эмчлэгч эмч нар, сувилагч, ажилтнуудад их баярлалаа.

Мөн Хүний эрхийн мэдрэмжтэй ажиллаж буй ШШГЕГ-ын удирдлагууд, хурандаа Б.Нандинболор болон бусад алба хаагчид, зөвшөөрөл өгсөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгч Г.Золбоо нарт талархал илэрхийлье" гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ажлаа хийж байвал олон хүнд амьдрал,инээд хөөр баяр бэлэглэх байхдаа...

    • З
      Зочин

      Яаж ажлаа хийх вэ ? Группт орох байлгүй. Их хэмжээний мөнгөний асуудалтай болоод хамтрагч нар нь сандраад байгаа биз. Түүнээс биш амьд хүнийг эмчлэх нэрээр алахад эмч нар хариуцлага хүлээдэггүй л юм билээ.