ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж нас барсан 6 хүний нийтэд задарсан гэх хэргийн материалд үнэнтэй нийцэхгүй мэдээлэл байсан. Албаар тараасан гэж үзэж байна

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
40
legacy:2025/02/f4c6e183-d65d-45b8-963b-4a157e4849cb.jpeg

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл угаартаж нас барсан 6 хүний хэргийн материал задарсантай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Энэ үеэрээ тэрбээр, "Хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан тэр мэдээллийг харахад цагдаагийн мэдээлэл мэтээр бичигдсэн байна лээ. Өчигдөр 21:00 цагийн үед тавигдсан. Энэ нь Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай.

Хэрэв албан тушаалын хүрээнд олж авсан мэдэллээ задруулсан бол 5 хүртэлх жилийн хорих ялтай. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд байгаа тэр хүү хамаатан саданд энэ нь маш хүндээр тусна. Албаны журмаар олж авсан мэдээллээ цацсан бол гэмт хэрэг шүү.

Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим нэг мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байхгүй үнэнтэй нийцэхгүй мэдээлэл байсан. Албаар тараасан гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг илрүүлэхийн төлөө бүх хүчээрээ ажиллаж байна. Мэдээлэл хийсэн хүүг бид хамгаална" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Угаартахын гамшиг 70% эзнээс, 30% түлшнээс. Өөр зүйлгүй. Дор бүрдээ тунгаа.

  • И
    Иргэн

    Дарангуйллын систем тогтож бна даа гэсэн аймшигтай мэдрэмж төрж бна Эрх баригчид ард түмнээсээ айж ичихээ бсан тэднийг юунд буруутгахад бэлэн татвар үнийн өсөлтөөр сөхрүүлдэг ард иргэдийнхээ эсрэг ажилладаг татварын мөнгө их наядаар нь хулгайлж луйвардаж гадаад гарч зугтацгаадаг Хулгай луйвар хийсэн дарга асангуутаа ямарч шийтгэл хариуцлага тооцдоггүй харин ч улам эрх мэдэлтэй сайд дарга нар болон дэвшицгээдэг ийм л улс болж бх шиг бна Энэ хөөсөрсөн попорсон тотлятар дэглэмд ард олон амьдрах ямарч итгэлгүй болж бна даа Ардын зохиолч Лхавгасүрэн гуай Ард түмэн боссон цагт та нар цусаар уйлсан ч оройтсон байх вий гэж хэлж байсныг санаасай билээ

    • З
      Зочин

      Лхагвасүрэн гуайн хэлснийг ойлгох хүн энэ мэргэжлийн цүнх баригчид дунд нэг ч бхгүй сонгодог жишээ нь данх

  • З
    Зочин

    Дандаа худал.юм тараана.Ийм байж хөгжил яриад яахав дээ иргэд.