Боловсролын сайд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын их сургуулийн ректор А.В.Дамдинов тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2025/02/сайд.jpg

Боловсролын сайд П.Наранбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын их сургуулийн ректор А.В.Дамдинов тэргүүтэй тус сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар "Монгол, Оросын ректоруудын чуулга уулзалт"-ын зохион байгуулалт, оролцогчдын талаар санал солилцов.

Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков нарын өнгөрсөн аравдугаар сард хийсэн уулзалт болон Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 26 дугаар хуралдааны мөрөөр талууд "Монгол, Оросын ректоруудын чуулга уулзалт"-ыг зохион байгуулахаар тохиролцсон. Үүний дагуу Монголын талаас Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын талаас Бүгд Найрамдах Буриад Улсын их сургууль тус чуулга уулзалтыг энэ оны долоодугаар сард Буриадын Улан-Удэ хотноо хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна.

Түүнчлэн талууд оюутан солилцоог идэвхжүүлж, Монголд суралцах буриад иргэд, Буриадад суралцах монгол иргэдийн тоог нэмэгдүүлэхэд харилцан анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав.