Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:purev-ochir bulgan.png

Булган аймгийн ИТХ өнөөдөр хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал Төлөөлөгчдийн 58.6 хувийн саналаар түүнийг огцруулсан байна.

Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг даргаар О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Мөн тэрбээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасанчлан "Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх" гэснийг хангаагүй ажээ.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангахгүй иргэн Д.Наранбаярыг Аймгийн тамгийн газрын даргаар томилж хууль зөрчиж шийдвэр гаргажээ. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Наранбаярт давуу байдал бий болгосон байх тул тус үйлдлийг зөрчилд тооцож, Авлигатай тэмцэх газар шалгуулах шаардлага бий болсон гэж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзжээ.

Иймээс аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг тус аймгийн 16 төлөөлөгч гарын үсэг зуран ИТХ-ын даргад өргөн барьжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Bulganaas

    butehgui tsunh barigchiig sain shalgaad shorond hii.

  • З
    Зочин

    Маш зөв шийдсэн байна аа. Жинхэнэ үл бүтэх, хогийн санаатай, адгийн новш байдаг юм. Энхжин хотхоны "Хулхи шар" гэх адгийн новштой нийлсэн горыгоо хүртлээ дээ.

  • З
    Зочин

    Энэ 8095 гэж дугаартай гаж амьтныг цагдаа нь олж хийх газар нь хий лдээ

  • З
    Зочин

    Яана даа. Энэ ардын намыг... сахалын гар хөлүүдүү