Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
30
legacy:2025/02/NewFolder/GkRt4HBaAAALmrD.jpg

1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Ажлын хэсэг Цахим мөрийтэй тоглоомны эсрэг хурдтай, шуурхай ажилласаар байна. Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ-руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаалаа.

Мөн 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээлээ. Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авна. Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.

legacy:_shariljjj/severlegee/480770769_1164987588331533_4126333913884233019_n.jpg