БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ

БНСУ-ын Зам тээврийн яамнаас нислэгийн үед мөрдөх журамдаа өөрчлөлт оруулсан талаар МИАТ компаниас мэдээлэв. Уг журмыг 2025 оны 3-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд зөөврийн цэнэглэгч (powerbank), электрон тамхийг (vape) гар тээшинд авч зорчихыг хоригложээ.
Мөрдөх журам:
Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхийг зиптэй уутанд хийн биедээ авч зорчих, эсвэл суудлын урд талын халаасанд хийх; /Тээш болон тээшний хайрцганд хийхгүй/
Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхины цэнэглэх хэсгийг зориулалтын хаалтаар хаах, эсвэл наалт наах;
Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;
Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг хориглоно;
Нэг хүн 100wh хүртэлх таван ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;
Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах гэсэн заалтыг оруулсан байна.


.webp)
