Мисс Б.Номин-Эрдэнэ: Би Хөгжлийн банкны Хүний нөөцийн захирлаар томилогдоогүй. Томилогдохгүй

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2025/03/1/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-1.jpg

АН-ын гишүүн П.Галиндэвийн эхнэр 2022 оны Монголын тэргүүн мисс, цаг агаарын хөтлөгч Б.Номин-Эрдэнэ Хөгжлийн банкны Хүний нөөцийн захирлаар томилогдсон гэх мэдээлэл цацагдсан. Тус мэдээллийг Б.Номин-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан үгүйсгэлээ. Тодруулбал тэрбээр, "Би ямар ч албанд томилогдоогүй, бас томилогдохгүй ээ. Францад их сургуулиа дүүргэж ирснээс хойш нэг газартаа тууштай, он удаан ажиллаж байгаа. Худал мэдээлэл түгээхээ болино уу" гэлээ.