МАН-ын дүрэмд өөрчлөлтийн төслөөр 45 заалтыг шинээр нэмж, 58 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хүчингүй болгохоор тусгасан

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/11/MANihHural/mandurem.jpg

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар намы үндсэн дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэж, Бага хурал болон ХЕХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэх билээ. Тэгвэл ХЕХ-ны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын танилцуулснаар дүрмийн өөрчлөлтийн төслөөр шинээр нэмж оруулж буй 45 заалт, өөрчлөн найруулж буй 58 заалт, 9 заалтыг хүчингүй болгож буй аж. Өмнөх намын дүрэм нь 13 бүлэг 48 зүйл нийт 344 заалттай байсан аж.