Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Баатарсүрэнг томиллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
80
legacy:2025/11/f4f1c25297de49df90817d28de095c6e.jpg

Өнөөдөр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар С.Баатарсүрэнг тус банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилов.

С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эдийн засгийн бакалавр, Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Тэрбээр Зоос банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүн, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн аж.

Монгол Улсын Хөгжлийн банкны банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар урт хугацаат эх үүсвэр, гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах бүрэн чадамжтай гэж үзсэн тул С.Баатарсүрэнг ийнхүү томилжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үүрэг гүйцэтгэгч гэдэг чинь үймүүлэгчид байдаг биш үү. Түр томилгоо яагаад хийдэг.юм

  • З
    Зочин

    Ха ха нам дагасан суганы үснүүд л даам болдог юм биш үү

  • З
    Зочин

    энэ хүн бүүр ямарч англи хэлгүй, юун калифорниа вэ

  • З
    Зочин

    pyazdaa umaa harvaas ulnii ork

  • З
    Зочин

    harah carainii nam dagsan sugnii usl baina shde. ene metiin umnuud huuramch diplomtoi l baigaa. californiin ih surguuliin webruu orood l harhad sursan suraagui ni garaad irne

  • З
    Зочин

    SEKSEER BOOBN XXI BOOW DOLOOJ80955.877SADARTLA VANXANDI ANUSDAAD AL SEKSEER

  • З
    Зочин

    энэ хуурамч диплома тай хүн дээ Калифорниагийн их сургууль төгсөөгүй

  • Н
    Нэмэх

    Олон л сургууль дүүргэж мэдсэн сурсан нь хир юм бол доо Авлига хахуульд ямар бол харж л байя даа