“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/12/NewFolder1/597341979_122183898782515453_1591685182546098111_n.jpg

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, KIOCA Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Сөүлийн Үндэсний их сургууль хамтран “Тогтвортой хөгжил – Шинэ хотуудын чиглэл” сэдвийн хүрээнд Монгол-Солонгосын Хотын II форумыг зохион байгуулж байна.

Тус форумын хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй Хархорум, Хүннү хотууд болон Нийслэлийн 14 дагуул хотын бодлого, хэрэгжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, БНСУ-ын хот төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодит туршлагаас суралцан санал солилцох юм. Арга хэмжээнд Монгол, Солонгосын хот байгуулалт, хөгжлийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцож байна.

legacy:2025/12/NewFolder1/597239707_122183898800515453_6246610462406285342_n.jpg legacy:2025/12/NewFolder1/598601108_122183898770515453_6695830937054762968_n.jpg