“Ардчиллын Гэрэгэ“ гардуулах ёслолд Х.Баттулга оролцоно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Battulga/330007361_1276130749992420_7294071738491324115_n.png

Ардчилсан нам шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдэдээ "Ардчиллын Гэрэгэ"-г гардуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр 11:30 цагаас Монголын Ардчилсан холбооны төв байранд АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдэд "Ардчиллын Гэрэгэ" гардуулах ёслол болох гэж байна. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга АН-ын дарга О.Цогтгэрэл нар оролцоно.

Ёслолын үйл ажиллагааг UBN.mn сайт шууд дамжуулан үзүүлнэ.