Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ
820

Энэ жил Үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохионо. Тэгвэл цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Энэ жил 1024 бөх барилдана, барилдахгүй" гэсэн мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "1024 бөх барилдуулахаар төлөвлөсөн бөгөөд албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Маргааш Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж шийдвэрлэнэ" гэлээ.



